Өнөөдрөөс 424 мянган м.кв газрыг шарилжгүй болгоно

Өнөөдрөөс "Шарилжгүй Улаанбаатар" аян эхэлж байна. Аяны хүрээнд хотын Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, төвийн 6 дүүргийн ТҮК, ногоон байгууламжийн чиглэлээр гэрээгээр ажил гүйцэтгэдэг 20 хувийн хэвшил, ТББ-ын 695 хүн шарилжийг устгах ажилд хамрагдах юм.
Тэд 43 хадагч машин, 111ш гар хадуур, 100ш тармуур, 100 гаруй хайч багаж хэрэгсэлтэйгээр Дунд голоос гурвалжингийн гүүр, Эх нялхсын урд болон арын уулзвараас Саппоро хүртэл мөн Сэлбэ гол дагуу гол дагуу нийт 424 мянган метр квадрат газрын шарилжийг агротехнологийн горимын дагуу хадаж, зөөх ажлыг зохион байгуулна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ