Pokemon go тоглоом Сири улсад хүртэл нэвтэрчээ

Дэлхий даяар ухаалаг утас хэрэглэгчдийг шууруулах болсон Покемон Го тоглоом дайны хөлд нэрвэгдсэн Сири улсад нэвтэрчээ. Гэхдээ интернэтийн хурд муу байгаагийн улмаас тус тоглоомыг хязгаарлагдмал орчинд л тоглох боломжтой байна.

Дайны хөлд нэрвэгдсэн Сирид хүртэл Покемон Го тоглоом нэвтэрчээ. Дамаск хотын зүүн хэсгийн босогчдын бүслэлтэнд байгаа Дума хотын зарим нэг оршин суугчид нуранган дундаас Покемон барьж авахаар хайж явна.

Дума хотын оршин суугч Хамза ярихдаа, “Заримдаа покемонуудыг барьж авахад бэрхшээлтэй байдаг. Учир нь тэд нурсан барилгын дээвэр дээр эсвэл бүслэлтээс гадна хүртэл гарч ирдэг. Магадгүй үүнээс болоод Покемон Го тоглоом олон хүнд хүрэхгүй байгаа байх.” гэжээ.

Ухаалаг гар утсан дээр тоглодог тус тоглоомыг Сирид тоглохын тулд заавал өөр сайтад нэвтэрч байж татаж авдаг байна.

Дума хотын оршин суугч Самир, “Бид Сирид ч гэсэн энэ тоглоомыг туршиж үзэхийг хүсч байна. Тиймээс утсан дээрээ суулгасан. Эхэндээ интернэтийн хурд, хамрах хүрээ хангалтгүй байха энэ тоглоомыг тоглоход их бэрхшээлтэй байсан. Тэгээд бид Уэбэраар дамжуулан энэ тоглоомыг татаж авсан. Учир нь энэ тоглоом манай улсад албан ёсоор орж ирээгүй байгаа.” хэмээжээ.

Сирид үргэлжилж буй иргэний дайны дайны улмаас 280,000 гаруй хүн амиа алдсанаас гадна хэдэн сая хүн орон гэрээ орхин дүрвэжээ. Хэдийгээр тус улсын ирээдүй хэрхэн нь тодорхойгүй байгаа ч энгийн иргэдийн хувьд амьдрал нь үргэлжилсээр байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ