Олимпийн Наадам нээгдсэнийг зарлав

2016 оны зуны олимпийн наадам дээр спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Бразил улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишел Темер Рио-де-Жанейрогийн зуны олимпийн наадам нээгдсэнийг зарлав. Зуны ХХХI наадмын нээлтийн ёслол домогт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах нээлтийн ёслол дээр баяр хүргэж хэлэхдээ, 2016 оны наадам эв санааны нэгдлийн ялалт болно гэж мэдэгдэв.
“Олимпид оролцогч та бүхнээр би бахархаж байна. Өөрийгөө, бие биеэ болон олимпийн үнэ цэнтэй зүйлсийг хүндэтгэ. Рио-де-Жанейрогийн олимпийн наадам нь бидний олимпийн эв санааны нэгдлийн ялалт мөн, бид олимпийн аугаа их гэр бүлд баяр хүргэж байна” гэж ОУОХ-ны тэргүүн хэлэв.
Олимпийн наадамд долоон жилийн турш бэлтгэсэн бразилчуудад Бах бас талархал илэрхийлэв.
Олимпийн наадам дээр спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Олоимпийн наадамд 250 орон, нутаг дэвсгэрийн баг оролцож байна. Олимпийн хөдөлгөөний түүхэнд анх удаа дүрвэгсдийн баг оролцох юм. Олимпийн наадамд нийтдээ 11 мянга граруй тамирчин оролцож байна.
Олимп наймдугаар сарын 21-нд өндөрлөнө. Өнөөдрийн бас нэг түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал бол Олимпийн хүндэт шагналыг гардуулах ёслол байв. Энэхүү шагналыг 2 жил тутамд буюу өвөл, зуны олимпид тогтмол гардуулж байхаар тогтжээ.
"Рио 2016” зуны олимпийн XXXI наадмын бамбарыг "Афин-2004" наадмаас марафон гүйлтийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан Вандерлей Де Лима асаалаа.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ