Ж.Гантөгс 24-р байранд орлоо

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр байт харвааны урьдчилсан харваагаар эхэллээ. Манай улсаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Ж.Гантөгс өрсөлдөж Монгол баг тамирчдынхаа тэмцээний салхийг хагалсан юм. Тэрээр 59+56+58+52+57+52+53+57+52+57+57+54 гэсэн үзүүлэлтээр 664 оноо авч 24-р байранд орж, дараагийн хасагдах шатанд Тайландын В.Тамвонгтай харвахаар боллоо.
Харваачид 70 метрийн зайд зургаан сумаар 12 цуврал харвааг хийж, нийт авсан оноогоороо 1-64-р байрт эрэмбэлэгдэнэ.Энэ төрөлд нийт 64 тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд даваа гаригаас хасагдах шатны өрсөлдөөн эхэлнэ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ