Хүй долоон худаг руу автобус үнэгүй үйлчилж байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам-2016" шашин соёлын наадам өнөөдөр Хүй долоон худагт үргэлжилж байна.

Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас их багтаамжийн 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулж байна. Хүй долоон худаг руу явах автобус оройн 22:00 цаг хүртэл МУБИС-иас иргэдэд үйлчилж байгаа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ