Гадаад паспортын бэлдэц энэ сарын 08-наас ирнэ

Гадаад паспортын бүртгэлийн үйлчилгээг энэ оноос 21 аймагтшилжүүлжээ. Мөн Нийслэлийн алслагдсан дүүрэг болон үйлчилгээний нэгдсэн төвүүдээр гадаад паспортын үйлчилгээг авах боломжтой болсон. Гэхдээ өнгөрсөн долдугаар сарын 25-наас алслагдсан дүүргүүдийн салбарууд түр хаагдсан байгаа аж. Учир нь, гадаад паспортын бэлдцийн нөөц дуусч байгаа бөгөөд гадаад паспортын нэмэлт бэлдцийг ХБНГУ-дзахиалжээ. Энэ дагуу энэ сарын 08-нд 160 мянган шинэ бэлдэц ирэх юм байна.
2016 оны төсөвт суусан санхүүжилтээр авсан гадаад паспортын бэлдцээр уг нь бүтэн жилийн хэрэгцээг хангах ёстой байдаг ч энэ онд ийнхүү хүрэлцсэнгүй. Одоогоор бэлдцийн үлдэгдэл байгаа учир Иргэний бүртгэл мэдээллийн төвийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа юм.
Энэ жил иргэдийн гадаад паспорт авах захиалга өмнөх онуудтай харьцуулахад 30.5 хувиар өссөн байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ