Зарим цэцэрлэгт ор нэмж гаргахаар төлөвлөжээ

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 22-26-нд явагдана. Цэцэрлэгийн бүртгэл эхлэх үеэр өмнө нь зохиомол дугаарлалт үүсгэж, эцэг эхчүүдээс мөнгө хураасан явдал удаа дараа гарч байсан тул өнгөрсөн жил сугалааны аргыг туршиж үзсэн. Энэ жилийн хувьд өмнө нь хүүхдүүдийг хэрхэн бүртгэдэг байсан тэр чиглэлээр бүртгэх юм байна.

Хичээлийн шинэ жилд 16000 хүүхдээр цэцэрлэгийн элсэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан аж. Үүнээс шинээр ашиглалтад орсон цэцэрлэгүүдэд 6000 орчим хүүхэд хамрагдах бол зарим цэцэрлэгийн дотоод зохион байгуулалтыг өөрчилж дахин 6000 хүүхдийн ор нэмж гаргахаар төлөвлөжээ. Энэ жил нийслэлийн хэмжээнд 105000 орчим хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, 40000 гаруй хүүхэд улсын цэцэрлэгт багтахгүй үлдэх бололтой.

Мөн нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 22-28-нд бүртгэнэ. Энэ жил 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орно.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ