420 нугараач дэлхийн түүхэнд анхдагчаар тэмдэглэгдэв
"Уул усны домог" язгуур урлагийн тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд боллоо. Энэхүү тоглолтоор түүхэнд бичигдэн үлдэх онцгой үйл явдал болсон юм. Тодруулбал, "Уул усны домог" тоглолтоор 420 нугараач дэлхийн түүхэнд анх удаа нэг дор зэрэг нугарч гайхамшгийг мэдрүүлсэн. Уран нугаралтын үзүүлбэрт нийслэлээс гадна Эрдэнэт, Дархан, Дундговь, Дорноговь аймгийн уран нугараачид оролцлоо. Үндэсний циркийн дэргэдэх Уран нугаралтын дугуйлан, Шинэ цирк төвийн дэргэдэх “Отгоо” студи, Циркийн хөгжил төвийн нугараачид, Улаанбаатар чуулгын нугараачид, Дархан хотын “Шонхоодой” цирк, Эрдэнэтээс ““Эрдэнэс”, “Увидас” дугуйлан, Дундговь аймгаас “Сондор”, Дорноговь аймгаас “Дорнын уянга” зэрэг нийт уран нугаралтын 20 студийн 420 уран нугараач, жүжигчид оролцлоо.
Тоглолт нэг цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд Дарь эхүүд, ус, цэцэгс, могойн чуулган, Алунгоо хатан гэсэн тоглолтын хэсгүүдээс бүрджээ. Уран нугаралтын үзүүлбэрийн дундуур нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулав. Тоглолтын ерөнхий найруулагчаар МУСТА Р.Мөнхсайхан ажиллалаа. Ийнхүү нэг дор зэрэг нугарсан 420 нугараачийн үзүүлбэр дэлхийн түүхэнд анхдагчаар тэмдэглэгдэв.
Г.Эгшиглэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ