Автобус нь шатсан монгол иргэд яахаа мэдэхгүй хүлээж байна

Наймдугаар сарын 4-ний 22.00 цагийн орчим Бээжин-Эрээн чиглэлийн “Есөн луу” компанийн зорчигч тээврийн автобус Ша Хуа Юань суурины ойролцоо шатсан тохиолдол гарсан билээ.
Тэгвэл эд бараа бичиг баримтаа юу ч үгүй шатаасан иргэд хаана хандахаа яахаа мэдэхгүй хүнд байдалтай байгаа аж. Нийт 36 хүний 16 нь Бээжинд зочид буудалд байрлаж байна. Үлдсэн 20 хүн нь Эрээнд байгаа юм байна. Бээжинд байгаа хүмүүсийн 8 нь поспарт, бичиг баримт нь шатжээ. Мөн бүх хүмүүсийн ачаа, бараа, мөнгө төгрөг шатсан гэсэн юм. Одоо эдгээр хүмүүс буудалд яахаа мэдэхгүй хүлээж байна. Зарим нь хөл нүцгэн гарсан бөгөөд наад захын хэрэглээний зүйлс байхгүй гэнэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ