НҮНТ-д хүсэлт гаргасан иргэд Засаг даргатай уулзана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдсар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Мягмар гарагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулзаж байхаар боллоо. Тэрээр өнөөдөр 10 цагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулзах бөгөөд дараагийн уулзалтаа Нийслэлийнүйлчилгээний нэгдсэн төвийн“Дүнжингарав” салбартхийх юм.
Хотын дарга уулзалтаа албан өрөөндөө бус иргэд рүүгээ ойртож, нийслэлийндүүрэг, хорообүрт хүрч, иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдэхийг зорьж байна. Тиймээс Нийслэлийн үйлчилгээнийнэгдсэнтөвийн“Мишээл”,“Драгон”, “Дүнжингарав” зэрэг салбаруудадажиллаж, иргэдтэй уулзана. Нийслэлийн Засаг даргатай уулзахыг хүссэн иргэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандаж, хүсэлтээ бүртгүүлэх шаардлагатай гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ