5 настай хүүхдийг мөргөж гэмтээжээ

2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 247 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 185 дуудлага бүртгэгдсэн байна.Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг Яргайтын 38-593 тоот хашааны урд замд амины T.Estima маркийн автомашины жолооч М нь явган зорчигч Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.
2. СХД-ийн нутаг Авто Ауро хорооллын замд амины T.Prius маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч ганцаараа явж байсан 5 настай Т-г мөргөж гэмтээсэн.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ