Баянхонгор - Арвайхээр чиглэлийн автозам хаагдсан байна

А0302 дугаартай Баянхонгор - Арвайхээр чиглэлийн автозамын 2км-т далан хөвөө эвдэрч зам дээгүүр шороо хайрга урсан авто замын хөдөлгөөн хаагдсан байна.
Мөн А26 дугаартай Баянхонгор - Шаргалжуутын чиглэлийн авто замын Бумбатын давааны авто замын эвдрэлийг засах арга хэмжээ авч ажиллажээ.
Орон нутгийн зам борооны улмаас эвдрэх асуудал их гарч байгаа тул холын замд гарч буй жолооч нар сонор сэрэмжтэй, хурдаа тохируулан явахыг анхааруулж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ