Ц.Элбэгдорж: Манай Сумъяа мундаг байлаа

Жүдо бөхийн тамирчин Д.Сумъяа олимпоос мөнгөн медаль хүртэж медалийн буухиаг эхлүүлээд байгаа билээ. Түүнд УИХ-ын дарга болон нийслэлийн Засаг дарга нар баяр хүргэсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мөн сэтгэгдлээ ийн илэрхийлжээ.
Тэрээр "Манай Сумъяа мундаг байлаа. Риогийн Олимпын салхи хагарлаа. Бахдам мөнгө, бахдам тамирчин, бахдам Монгол. Баяр хүргэе. Хурай хурай хурай" гэсэн байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ