“Исламын улс”-ынхан "Miss Universe" уралдааныг цусан далайд живүүлнэ гэжээ

"Исламын улс" хэт даврагч байгууллага гоо сайхны "Miss Universe" тэмцээний үеэр террорист халдлага зохион байгуулна гэж сүрдүүллээ. Энэ тухай "Gazeta.ru" SITE Intelligence Group-аас иш татан бичжээ.

Байгууллагын мэдээгээр Telegram сувгаар Филиппиний хэт даврагчдын нэг видеогоор бөмбөг болон амиа золиослогчдын бүс харуулжээ. Энэ нь бүх зүйл "Miss Universe бөмбөгтэй хамт" гэдгийг харуулсан хэрэг аж.

Олон улсын алдартай гоо сайхны 65 дахь уралдааны шигшээ тэмцээн Филиппины Манила хотод 2017 оны нэгдүгээр сарын 30-нд болох ёстой юм.

"Исламын улс" - олон улсын алан хядах бүлэг нь 2014 оны зун Сири, Иракаас эзэлсэн газар нутаг дээр Халифатыг тунхагласан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ