Үлэг гүрвэлийн яс гаргах гэж байсныг илрүүлжээ

Монгол Улсаас Буриадын нутаг руу үлэг гүрвэлийн яс хууль бусаар хил давуулах гэж байсныг илрүүлж саатуулсан талаар Буриадын албаны эх сурвалж мэдээллээ.

Сэжигтэн нь ОХУ-ын иргэн бөгөөд Монгол Улсаас ОХУ руу үлэг гүрвэлийн хоёр яс авч гарах гэж байгаад Хиагтын хилээр нэвтрэхдээ баригдсан байна.Шинжээчийн хэлж буйгаар үлэг гүрвэлийн гуяны болон далны чулуужсан яс болохыг тогтоожээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр "Сэжигтэн нь эдгээр ясыг хавцал дундаас олсон бөгөөд сувенирээр ашиглах гэж байсан. Тэрээр ноцтой зөрчил үүсгэх хэмжээний байсныг мэдээгүй гэж мэдүүлсэн" гэнэ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ