Ц.Мөнхзаяа шөвгийн 16-д үлдлээ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын дөрөв дэх өдрийн тэмцээн эхэллээ. Энэ өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Эмэгтэй 63 кг-д нийт 26 бөх барилдаж байна. Дэлхийн аваргын хүрэл медальт, "Лондон-2012" олимпийн наадмын V байрын эзэн Ц.Мөнхзаяа "А" хэсэгт багтсан. Манай бөх эхний тойрогт Морокогийн тамирчин З.Ризлэнг цэвэр хожлоо. Тэрээр дараагийн тойрогт Хятадын бөхтэй оноолт таарлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ