ОУХМ Д.Отгондалай шигшээ наймд шалгарлаа

69 кг-ын хүчтэй өрсөлдөгчийн нэг Д.Отгондалай анхны тулаанаа Нидерландын Энрико Лакрустай хийж, ялалт байгуулснаар шөвгийн наймд үлдэж чадлаа. Дэлхийн чансааны хоёрт бичигдэж байгаа Д.Отгондалайгийн хувьд эхний тойрогт хийлж, шууд шилдэг 16-д үлдээд байсан юм. Манай тамирчин дараагийн тулаанаа наймдугаар сарын 13-ны өдөр Алжирын Реда Бенбазизтай хийнэ. Мөн Д.Отгондалайгийн өмнө 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ Эквадорын тамирчин Куйпо Пилатаксид ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ