Автобусны жолооч хүний аминд хүрчээ

2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 296 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 227 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирч 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 3, Зам тээврийн осолд хүүхэд өртөөгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Тэнгэр бөөний төвийн баруун замд Эмсид ХХК-ны H.Aero City-540 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 17 настай эрэгтэй Т-г мөргөж амь насыг нь хохироосон.
2. СХД-ийн нутаг Ханын матеериалын Өндөр настны буудлын зүүн замд H.Sonata маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 50 орчим насны эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон.
Хөдөө орон нутаг :
1. Хөвсгөл аймгийн Түнхэл сумын 5-р баг Бийжийн даваа гэдэг газар шаварт суусан Уаз-2206 маркийн Э жолоочтой авто машиныг түрж байсан 42 настай эрэгтэй С нь дугуйнд нь дайрагдаж амь нас нь хохирсон байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ