Футболка цамцны тухай сонирхолтой баримтууд

Хүн бүр л шахуу ийм цамцтай байх. Манай гарагийн бараг хоёр хүн тутмын нэг нь футболка цамц өмсдөг. Хүмүүс ийм цамц өмсөж сурчихсан учир, үүнд гайхах явдалгүй болов уу. Гэвч уг футболка цамц бий болсон түүхийг хэн ч мэддэггүй байна.
1.Эрчүүд футболка цамцныхаа арын дээд талаас татан, түүнийг тайлдаг бол, харин эмэгтэйчүүд цамцныхаа доод хэсгээс барьж, дээш татан тайлдаг.
2. Америкчууд 1898 оны испани-америкийн дайны үед тэнгисийн явган цэргүүддээ зориулан товчгүй уламжлалт футболка хийх болжээ.
3. Футболка гэдэг нь жинхэнэ орос нэр. Хөлбөмбөг нэрд гарч, хөлбөмбөгчдийн цамц болсонтой холбоотойгоор энэ нэр бий болсон бөгөөд дэлхийн бусад газартt-shirt буюу т-хэлбэрийн майк гэсэн нэр томъёо хэрэглэдэг юм.
4. t-shirt гэсэн нэр томъёо нь 1920 онд Вебстерийн толь бичигт оржээ.
5. Марлон Брандо оролцон тоглосон “Хүслийн трамвай” гэдэг кино гарсны дараа футболка цамц моодонд орсон байна. Гол баатар дэлгэцнээ цагаан өнгийн"тишотка" цамцтай анх гарчээ.
6. Загварын “Balmain” ордонд ажиллаж байсан дизайнер Жиль Дюфур 2000 оны намар-өвлийн улирлын цуглуулгыг танилцуулж, энд «Bitch», «Whore» гэж бичсэн футболка цамцнууд байжээ. Тэгээд дуулиант хэрэг мандаж, Дюфурыг тэр даруй ажлаас нь халсан байна.
7. Өнгөрсөн жилийн зун Германд Футболка цамцны өдрийг анх удаа тэмдэглэсэн байна. Харин энэ жил уг өдрийг бас 20 орон тэмдэглэжээ.
8. Ив Сен Лораныг тэтгэвэрт гарсны дараа “Imitation of Christ” загварын дизайнчид “Том Фордын толгойг надад авчирч өг” гэсэн бичээстэй футболка цамц хийжээ. Шоу тун дажгүй болж, Том Форд өөрөө энэ цамцыг худалдаж авсан гэнэ.
9. 2001 онд “Fuji” компани хүний арьсанд хүрэхдээ С аминдэм болдог тусгай найрлага бүхий бодис шингээсэн футболка үйлдвэрлэжээ.
10. “Home” гэсэн бичээстэй Жон Ленноны футболка өнөөдрийн байдлаар, үүнээс өмнө худалдаалж байсан хамгийн үнэтэй цамцны нэг болжээ. Энэ цамц 16400 ам. долларын үнэтэй байсан байна.
11. Италид логотип бүхий өвөрмөц футболка өмссөнөөр нэг хөгжилтэй явдал болжээ. Гэрээсээ явсан өсвөр насны хүү хөлбөмбөгийн “Интер” багийн тэмцээний тоглогчид “Франческо, гэртээ ир!” гэсэн футболка өмссөнийг хараад, тэр өдөртөө гэртээ очсон байна.
12. Сар руу ульж байгаа гурван чонын зурагтай футболка хоёр долоо хоногийн хугацаанд Amazon.com. интернэт-дэлгүүрийн худалдааны супер хит болж, хамгийн сайн худалдаалагддаг арван хувцсанд багтжээ. Худалдан авагчдын явуулсан флашмобын ачаар ч юмуу, эсвэл үнэнээсээ ч тэр үү, цамц элдэв асуудлаас салгасан мэтээр тэд футболкыг магтсанаар цамц гүйлгээтэй бараа болсон байна.
13. Хамгаалалтын бүс зурсан ийм цамц Италид маш нэртэй бөгөөд учир нь машинаар явахдаа ийм бүс заавал бүслэх ёстой, харин хэн ч, хэзээ ч ийм бүс хэрэглэх дургүй байдаг байна.
14. Колумби улсын нэг компани 500 ам. долларын үнэтэй “цохилтын эсрэг” футбока үйлдвэрлэдэг гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ