Тамирын голд урссан иргэнийг олжээ

Тамирын гол гатлах гэж яваад машин нь суусан таван иргэний нэг нь усанд урссаныг эрэн хайж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл усанд осолдсон иргэний цогцсыг нь олжээ.
Тодруулбал, Архангай аймгийн Булган сумын Тусгал багийн төвийн чанх урд Тамирын голоор гарч байсан /аймгийн төвөөс баруун зүгт 80 км/-т УАЗ-469 загварын автомашин голд суусан дуудлагыг 2016.08.09-ний өдрийн 20:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 4 албан хаагч, Цагдаагийн 1 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Г /33 настай, эрэгтэй/, Б /28 настай, эрэгтэй/, Н /54 настай, эрэгтэй/, П /52 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр гарчээ. Харин иргэн А /49 настай, эрэгтэй/ усанд урссан тул эрлийн ажиллагааг зохион байгуулж, 2016.08.10-ны өдрийн 08:47 цагт цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ