МАН ганцаараа биш гэдгийг АН санууллаа

Олимпоос өөрөөр тэсрэлт хүлээхгүй суусан нийгэмд өчигдөр нэг юм даруухан тэсрэлт боллоо. .. Улсын төсвийн нийт орлого долоон их наяд. Тэгэхээр таван их наядаар тасарсан буюу 70 хувиар орлого тасарна гэдэг бол энэ улсад татвар төлдөг компани огт үлдэхгүй гэсэн үг. Ийм юм хэзээ ч болдоггүй бөгөөд байж болохгүй. Тийм болох ч үгүй.... энэ эрс мэдэгдлийг УИХ-ын экс дарга З.Энхболд хэвлэлийнхэнд хэллээ. Энэ мэдэгдэл нь үүнээс хоёр хоногийн өмнө Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хийсэн тун ноцтой мэдэгдлийн ард бүрэн хямралын гунигт автсан иргэдийг дуу шуу оруулав.
Сонгуулиас хойш ялсан МАН-ын томилгооны дуулианд атаархангуй суухаас өөрийг хийгээгүй улс төр сонирхогчид АН-ын энэхүү мэдэгдлээр мөн дуу ороод явчихлаа. ... Монголын улс төр унтчихсан юм шиг, дөл цог нь унтарчихсан ч юм шиг нэг дүнсгэр байсан орчлыг АН гэнэт эвдэж шуугиан тарив. Өөрсдөө ч бас амьд байгаагаа мэдэрсэн байх. Дуугарахаас ч аргагүй байдалд хүргэсэн сүржин мэдэгдлийг хийснээрээСангийн сайд мөн гоймоодлоо.
Манайд нэг намын дарангуйлал арай тогтчихоогүй, сөрөг хүчин байгаа гэдгийг нийгэмд хээлэх улс төрийн хүчин АН-аас өөр алга. Мэдээж одоохондоо...
Тийм болохоор АН шинэчлэлээ зоригтой хуйвалдаангүй, нээлттэй ил тод хийж ард түмний өгсөн 49 хувийн дэмжлэгийг хадгалж, хүчтэй сөрөг хүчний хяналтыг хэт олонх болсон МАН –дүзүүлэх хэрэгтэй. Энэ бол ард түмнээс тэдэнд үлдээсэн үүрэг. Голдоо ортол гомдлоо гэхэдбүлэгтэй үлдээсэн ухаалаг сонголтын хариу болно.
... Байхгүй алдагдлыг байгаа мэтээр ярьж олон улсын санхүүгийн зах зээл дээр буруу дохио өгөөд олон улсад Монгол Улсын нэр хүндийг унагаачихлаа. Одоо ам.долларын ханшийг хар. Монголбанкны ерөнхийлөгч ажлаа өгөхөд 1.3 тэрбум ам.доллар дансанд нь үлдсэн. Одоо ч гэсэн байж байгаа. Гэтэл шинэ ерөнхийлөгч нь УИХ дээр -400 сая ам.долларын нөөцтэй байна гэж хэлснээс болоодвальютын ханш 140-150 төгрөгрөөр ханш өссөн. Үүгээрээ нийт ард түмнийг хохироочихлоо. Ийм хариуцлагагүй байдлаар улс орныг авч явж болохгүй ....Ямар сонсогдож байна. Энэ мэдэгдлийн үнэн худлыг энд шүүхгүй.Гол нь олон намтай, ардчилсан улс шиг уур амьсгал ороод ирж байгаа биз дээ. Энэ л чухал шүү дээ. Нэг нам хэт олонх болоход эгэл ард түмний нүд чихийг тагладаг гэмтэй.
... "Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч хоёр гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл явуулах замаар улс орноо хорлох үйл ажиллагаа хийлээ. Олон улсын зах зээл дээр манай Засгийн газрын бонд маш хурдтайгаар унаж байна. Монголын эдийн засгийн зээлжих зэрэглэл хоёр хоногийн дотор навс уналаа. Ингэж өөрсдөө улс орноо хорлож, хямрал руу түлхдэг зүйл хаана ч байхгүй. АН-ыг муу харагдуулахын тулд улс орноо золиосолдог юм байна....гэжээ. Ардчилалынхан амьд байгаа юм байна. ГҮҮД ...
Энэ бол өнгөрсөн 7 хоногт шинэ засгийн зогсоосон дөрвөн “сайн”- тай тэнцэх ганц сайн мэдээ шүү.
Б. ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ