Риогийн олимпийн тосгонд дэлбэрэлт болжээ

Рио-де-Жанейро хотын олимпийн тосгонд дэлбэрэлт болжээ. Энэ нь террорын ажиллагаа байгаагүй, харин саперуудсэжигтэй зүйлийгхяналттайгаар зориуд дэлбэлсэн байна.

Испани, Нигери улсын сагсан бөмбөгийн тоглолт эхлэхийн өмнө Агел Сапосын цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоогоос сэжигтэй үүргэвч олджээ.Саперууд хүмүүсийг нүүлгэж, тэр цүнхийг дэлбэлснийг ТАСС агентлаг уламжилсан байна.Цүнхэнд ямар ч тэсрэх зүйл байгаагүй, харин планшет, хувцас байсан сүүлд тодорхой болжээ.

Дэлбэрэлт тэмцээний хуваарьт нөлөөлөөгүй, үзэгчид суудалдаа буцаж ирж,тэмцээн цагтаа эхлэсэн байна. Сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор хүмүүсийг нүүлгэх ажиллагааголимпийн наадам эхлэснээс хойш Риод хэд хэдэн явуулжээ.Тухайлбал,наймдугаар сарын 3-нд сэжигтэй цүнх байснаас болоод усан спортын ордонд ирсэн хүмүүсийг нүүлгэжээ. Наймдугаар сарын 6-нд саперууд дугуйн замын ойролцоо тэсрэх төхөөрөмжтэй адилхан зүйлийг олж, хяналттайгаар дэлбэлсэн байна. Түгшүүрийн дохио санаандгүй ажилласнаас болоод наймдугаар сарын 7-нд олимпийн хэвлэлийн төвөөс хүмүүсийг гаргажээ.Наймдугаар сарын 8-нд саперууд боомтод нэг сэжигтэй зүйл, наймдугаар сарын 10-нд Копакабаны наран шарлагын газрын хавьд эзэнгүй цүнхийг зориудаар дэлбэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ