Олимпийн хамгийн баян тамирчид

“Форбс” сэтгүүлийн гаргасан жагсаалтаас үзвэл, америкийн сагсан бөмбөгчин Кевин Дюрант хамгийн баян олимпийн тамирчин болжээ. Жилийн орлого нь 18 сая ам. доллараас давж буй бас 13 тамирчин Риогийн уралдаан тэмцээнд оролцож байна.
Кевин Дюрант хамгийн чинээлэг олимпийн тамирчнаар тодорчээ. “Форбс” сэтгүүлд бичсэнээр, америкийн 27 настай сагсан бөмбөгчний жилийн орлого нь 56,2 сая долларболж байгаа бөгөөд ингэхдээ тэр 36 сая орчим долларыг рекламаар олсон байна.
Олимпийн наадмын дараа Дюрантын орлого нэмэгдэжболох. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, тамирчин Риод олимпийн хошой аварга болж мэдэхээр байна.
Сербийн теннисчин 29 настай Новак Жокович жагсаалтын хоёрт бичигдэж, түүний орлого нь 55,8 сая ам. доллараар үнэлэгдэж байна. Тэрээр Uniqlo, Adidas, Head, ANZ, Peugeot, Seiko, Jacobs Creek болон бусад компанитай хамтран ажилладаг ажээ.
Мөнгө ихтэй, споротод амжилт гаргадаг хэдий ч, тэр олимпийн наадамд нэг их амжилтад хүрдэггүй юм. 2008 оны Бээжин, 2012 оны Лондоны олимпид теннисчин шөвөгт ч хүрч чадаагүй. Риод хувийн тэмцээний эхний тоглолт болон хос тоглолтод хожигдсон юм.
Гуравт Испанийн теннисчин 30 настай Рафаэль Надаль бичигдсэн байна. Түүний орлого нь 37,5 сая ам. доллар бөгөөд үүнээс 32 саяыг нь мөнгө л рекламаар олжээ. Тамирчны түншид Nike, Babolat, Kia Motors, Telefonica, Banco Sabadell, Richard Mille болон Tommy Hilfiger компани ордог байна.
Надаль бугуй нь гэмтсэнээс болоод олимпийн наадмын өмнө хэд хэдэн тэмцээнийг өнжжээ. Гэхдээ түүний бие сайжирч Риогийн олимпид бүх гурван төрөлд өрсөлдөх бодолтой байна.
Мөн л 37,5 сая ам. долларын орлоготойгоор Бразилын хөлбөмбөгчин Неймар дөрөвт оржээ. Тэрээр нийгмийн сүлжээ бас идэвхитэй эрхэлж, реклам сурталчилгаанд оролцдог байна. Олимпийн наадамд Неймар хөлбөмбөгийн гол од болж байна.
Японы Кей Нисикори жагсаалтын тавд бичигджээ. 30 настай теннисчний орлого 33,5 сая ам. доллар гэнэ. Тамирчин 15 томоохон брэндтэй хамтран ажилладаг ажээ. Олимпийн наадмаас тэр “алт” авч бүрнээ чадах бөгөөд эхний хоёр теннисчнийг төвөггүй хожсон юм.
Топ-10-т хөнгөн атлетикийн Усэйн Болт, сагсан бөмбөгчин Кармело Энтони, теннисчин Серена Уильямс, түүнчлэн сагсан бөмбөгчин Кайри Ирвинг, Пол Жорж нар оржээ. Мөн жагсаалтад теннисчин Энди Маррей, сагсан бөмбөгчин Джимми Батлер, Диандре Джордан, гольфчин Рики Фаулер нар бичигдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ