"Рио Тинто" компани Turquoise Hill дэх хувиа нэмэхгүй

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” компанийн хувьд төмрийн хүдрийн салбараас дийлэнх орлогоо бүрдүүлдэг бөгөөд Баруун Австрали мужийн Пилбарагийн төмрийн хүдрийн баялаг бүс нутагт тус компанийн төмрийн гол уурхайнууд байдаг. Сүүлийн үед уг түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд огцом буурснаар тус компанийн оны эхний хагасын ашиг сүүлийн 12 жилийн хугацаан дахь хамгийн доод хэмжээнд очоод байгаа юм.

“Рио Тинто”-гийн шинэ Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак өнгөрсөн долдугаар сараас ажлаа авмагцаа компанийн үр ашгийг дээд хэмжээнд аваачхын тулд багагүй ажлыг амжуулаад байгаа аж.

Түүнчлэн тэрээр сүүлийн үед хэвлэлүүдээр өрнөсөн “Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компани дахь эзэмшлийн хувиа нэмэгдүүлж магадгүй тухай мэдээлэлд хариулт болгож “БидэндTurquoise Hill дэх хувиа нэмэгдүүлэх төлөвлөгөө байхгүй” гэж энэ сарын эхээр мэдэгджээ.

"Рио Тинто" компани нь одоогоор Turquoise Hill-ийн 51 хувийг эзэмшдэг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ