53-р сургуульд их засвар хийнэ

Наймдугаар сарын 16-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нь “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх 6 төслийн гэрээнд гарын үсэг зурах ба үүгээр уг хөтөлбөрөөр Монгол улсад хэрэгжсэн төслийн тоо 500-д хүрч байгааг тэмдэглэх ёслолын арга хэмжээг зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээнд Элчин сайд Такэнори Шимизү болон Засгийн газрын хүндэт зочид, холбогдох аймаг, дүүргийн Засаг дарга нар оролцох бөгөөд, энэ удаагийн төслийг хэрэгжүүлэх гэж буй сургуулийн сурагчид морин хуурын тоглолтоо сонирхуулах юм байна.

Энэ удаад батлагдах төслүүдээс танилцуулбал:
“Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн их засварын төсөл”
Баянзүрх дүүргийн 53-р сургууль нь 2000 гаруй сурагчидтай бөгөөд 1973 онд баригдсан хичээлийн байр нь хүүчирч муудсан хэдий ч өнөөг хүртэл их засвар хийгдэж байгаагүй байна. “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-өөр хичээлийн байрны гадна болон дотор засвар, цахилгаан болон халаалтын шугамыг засах бөгөөд ингэснээр сурагчдын эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ