Бидний биеийн хувьд үхлийн тун

Өнөөгийн амьдралдхэр хэмжээг тааруулж байх ньнэн чухал.Орчин үеийнэм зүйгүндэслэгч Парацельсүүнийг: “Бүх зүйл – хор, бүх зүйл – эм, үүний аль алиныг ньтун хэмжээ тодорхойлдог” гэж маштодорхойхэлсэн байдаг.Дэлхийд аливаа бодис өөрийн гэсэн үхлийн тунтай байдаг аж.

Согтууруулах ундааны үхлийн тун

Согтууруулах ундаа нь амин чухал шаардлагатай бүтээгдэхүүн биш нь мэдээж. Гэвч олон хүн ямар нэг шалтгаанаар болон шалтгаангүйгээр түүнийг нэлээд их хэрэглэдэг.Хүний хувьд согтууруулах ундааны үхлийн тун ньбиеийн жингийн нэг килограммд 6-12 грамм спирт юм. Ойлгомжтой болгохын тулд дурдахад, энэ нь нэг килограмм жинд нэг литрийн гурван лонх гэсэн үг. Гэхдээхордуулагч бодисуудыг гадагшлуулснаар (бөөлжих, гүйлгэх г.м.) таны бие таныг аварч болох юм.Гэвч сонин жигтэй тохиолдол байдаг. Жишээ нь 2004 онд Болгарын Пловдив хотод нэг эр машинд шүргүүлж, түүний цуснаас 9,4 промилле этанол илэрсэн байна (6 промилле нь үхлийн тунд тооцогддог). Азаар, тэр хоёр өдрийн дараа эрүүлжжээ.

Аминдэмийн үхлийн тун

Хэрвээ их хэмжээгээр хэрэглэвэл, бүх аминдэм хүний хувьд үхлийн аюултай байж болно.Аль нэгэн аминдэм дутагдах болон илүүдэх нь хүний биед адилхан хортой.Жишээ нь, А аминдэм дутагдахад, үс унаж, илүүдэхэд хордоно.Аливаа аминдэмийн хоногийн тунгсав, боодол дээр нь заавал заасан байдаг.

Нарны гэрлийн үхлийн тун

Ер бусын халуун шатах хандлага дэлхийд сүүлийн хэдэн жилийн турш ажиглагдаж,умард нутгийн хүмүүсч нар аль хэр аюултай байж болох тухай мэдээлэлтэй болсон юм. Наранд хичнээн удаан байвал, төдийчинээ сайн хэмээн өнгөрсөн зуунд боддог байсан билээ. Гэвч одоонаранд хэтэрхий удаан байх нь арьсны элдэвгажигтай болгож,бэлгийн үйл ажиллагаа суларч, хорт хавдрын өвчин тусч, улмаар үхэлд хүргэдгийг нотлоод байна. Наранд найман цаг байх нь аюултай юм.

Никотины үхлийн тун

Никотин зөвхөн тамхинд байдаг гэж боддог бол, та маш том эндүүрч байгаа хэрэг. Энэ нь улаан лооль, төмс, болгар перец болонхашинд агуулагддаг байна. Гэвч эдгээр бүтээгдэхүүн дэх никотин хүнд огт аюулгүй, тийм болохоор айсны хэрэггүй.

Никотин бол маш хүчтэй хор. Хүний хувьд никотины үхлийн тун нь нэг килограмм жинд 0,5-1 мг юм. Ойлгомжтой болгохын тулд дурдахад, энэ нь нэг амиар 100 орчим янжуур татна гэсэн үг юм.

Хоолны давсны үхлийн тун

Нэг ч хүн давсгүй хоол идэж чаддаггүй. Бидний давсны хоногийн хэмжээ нь ердөө 1,5-4 грамм юм. Хэрвээ давс хэрэглэхгүй бол, булчин муудаж, ходоод, зүрхний үйл ажиллагаа алдагдаж, түүнчлэн сэтгэцийн байдал өөрчлөгдөж, байнга сэтгэл санааны гутралд орно.Хоолонд огт давс байхгүй бол, хүнийг10 өдрийн дотор үхүүлнэ.

Давсилдүүдэх ньбас маш аюултай.Хүний хувьд давсны үхлийн тун нь 250 грамм.Үхэл машзовиуртай байх бөгөөд учир нь маш их хавагнана.

Кофеины үхлийн тун

Кофеин нь кофе, цай, энергийн ундаа болон коланд агуулагддаг.Бага хэмжээтэй кофе ньсэтгэл сэргээж, хүч оруулдаг. Гэхдээ гурван цагийн дарааэнэ бүхэн ньнозоорсон, ядарсан байдлаар солигддог. Кофеины үхлийн тун нь 10 грамм байх бөгөөд үүнийг литрт шилжүүлвэл, 4,5 литр кофе гэсэн үг.

Усны үхлийн тун

Ус бол амьдрал. Үүнийг бүгд мэднэ!Гэсэн ч ус булгийнх чбайлаа гэсэн, түүнд хордож болно.Хэтэрхий их ус уух нь бие махбодийн бүхүйл ажиллагаагалдагдуулж, улмаар үхэлд хүргэдэг.Энэ нь 7 литрээс илүү ус уухыг хэлж байгаа юм.Усанд хордох нь маш ховор, гэхдээ л тохиолддог байна.Тухайлбал, 1995 онд сурагч Ли Бетт төрсөн өдрөөрөө “Экстази” хэрэглэж, дараа нь 7 литр ус уугаад, 4 цагийн дараа нас баржээ.

2004 онд АНУ-ын Спрингволь хотод нэг ээж 5 настай охиноо шийтгэхдээ,5 литр ус уулгасан байна.Ингэснээр, охин нас барж, эх шоронд оржээ.

2007 оны нэгдүгээр сард АНУ-ын Сакраменто хотын KDND радиостанц “Шээлгүйгээр тоглуулагч приставка ав” гэсэн нэртэй тэмцээн явуулжээ.Нэг оролцогч эмэгтэй 7,5 литр ус уугаад, хоёр цагийн дараа нас барсан байна. Харин тэмцээнд түрүүлсэн бүсгүй насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Радиостанцыг шүүхэд өгсөн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ