Орхон, Баян-Өлгий аймгийн айлууд үерт автжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт, Шанд, Уртын гол багийн нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдрийн 09:40 цагаас 11:20 цаг хүртэлх хугацаанд хүчтэй усархаг бороо орсны улмаас үерийн далан хальж, 57 айлын хашаа, 10 байшин, 3 гэр, 2 гараж, жорлонгийн нүх усанд автсан гэсэн 9 удаагийн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 3 автомашин, Хотын захирагчийн ажлын алба, хот тохижилтын алба 8 албан хаагч, 2 автомашин, нийт 32 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр сэтэрсэн, суваг шуудууг, сэргээн засварлаж ажилласан байна. Өчигдөр Онцгой байдлын газрын 6 албан хаагч 3 автомашинтай, хот тохижуулахаас 1 хүн, ковштой нийт 7 хүн 4 техник хэрэгсэлтэй Даваат багийн замын дагуу 100 м газарт үерийн уснаас хамгаалсан шуудуу ухжээ.
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд мөн энэ сарын 12-ны өдөр буюу өчигдөр /орон нутгийн цагаар/ 20:30 цагаас 20:45 цагийнхооронд бороо мөндөр холилдон орсны улмаас тус сумын 2, 3, 10 дугаар багуудын 15 айл өрхүүд усанд автсан тухай дуудлагыг 22:00 цагт тус хүлээн авчээ. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, Аврах 31 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашин, нийт 12 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, 1 хүнсний дэлгүүрийн бараа материалыг зөөж аюулгүй болгосон байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ