Найруулагч Б.Чингүүн ихэр охидын аав болжээ

Хөгжмийн зохиолч Л.Балхжавын хүү Б.Чингүүнийг кино урлагийнхан андахгүй ээ. Харин үзэгчид түүнийг “Анхны болзоо”, “Соло”, “Цэцэг”, “Гэрэл” зэрэг богино хэмжээний киногоор нь мэднэ. Богино хэмжээний киногоороо олны танил болсон тэрбээр "Амьдралын амт”, “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мама Миа” зэрэг дэлгэцийн нэлээдгүй хэдэн бүтээлийг олонд хүргэсэн.

Энэ цагийн бядтай залуу найруулагчийн хийсэн киноноос гадна хайрдурлалын түүх нь ямагт олны сонирхлыг татах нь бий. Нэг бус олны танил бүсгүйчүүдтэй нэр холбогдсоншар мэдээний гол баатар Чингүүн ихэр охидтой болжээ.

Ихэр охидын ээж нь "18 нас" кинонд гол дүрийг бүтээсэн жүжигчин Ч.Сэлэнгэ юм. Багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан жүжигчин бүсгүй СУИС-д орохоосоо өмнө “Эмоци”, “Мөрөөдлийн театр”-т бүжиглэдэг байсан гэдэг юм билээ.

Шинэхэн аав ээжид нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргээд, бяцхан охидод нь эрүүл энх, энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсье. Монголын үрс маш олон болох болтугай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ