Усанд амиа алдах тохиолдол 24 хувиар өссөн байна

Энэ он гарсаар иргэдийн болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 24 аймгийн 47 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 78 удаагийн тохиолдлоор 93 хүн /хүүхэд-31, насанд хүрэгсэд-62/ амь насаа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн байгаа юм.
Намар болж, жимс боловсорч байгаа тул орон нутгийн иргэд самар, жимс түүхээр явах нь ихэсч байна. Гэтэл ирэх долоо хоногоос нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.
2016 оны 08 дугаар сарын 14-нөөс 08 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 14, 16-нд нутгийн хойд, 15-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно.Салхи 14-нд зарим газраар, 16, 17-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ