Тайландыг зорьж буй иргэдэд анхааруулж байна

2016 оны наймдугаар сарын 11-ний шөнөөс 8 дугаар сарын 12-ны өглөө хүртэлх 12 цагийн хугацаанд Тайландын өмнөд хэсэгт орших Прачуап Кири Кан мужийн Хуа Хин (Hua Hin) дүүрэг, Панг На (Phang Nga), Пукет (Phuket), Сурат Тани (Surat Thani) Транг (Trang) зэрэг мужид нийт 8 удаагийн дэлбэрэлт болсны улмаас 4 хүн амь насаа алдаж, олон арван хүн гэмтсэн байна. Иймд иргэд Та бүхэн амралт зугаалгаар явахдаа анхаарал, сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол дээрх газруудад зорчихгүй байх, мөн Бангкок хотод жуулчид олноор цуглардаг газар руу явахгүй байхыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ