Баян-Өлгийд дахин үер болжээ


Баян-Өлгий аймгийн Өлгий суманд өчигдөр орой буюу наймдугаар 20:30-20:45 цагийнхооронд ширүүн аадар бороо, мөндөр холилдон орсны улмаас
тус сумын 2, 3, 10 дугаар багуудын 15 айл өрх үерт автсан байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулантус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, Аврах 31 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашин, нийт 12 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй шуурхай ажиллажээ. Тэд усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, хүнсний дэлгүүрийн бараа материалыг зөөж аюулгүй болгосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ