Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд долоон хүн усанд живж амиа алджээ

Иргэд өөрсдийн хайхрамжгүй хэнэггүй байдлаас болж усанд хөл алдаж живэх осолдох хэрэг гарсаар байна. Өнгөрсөн сард гэхэд хүүхэд, том хүн нийлсэн 40 гаруй иргэн усанд осолдож амиа алдсан бол энэ наймдугаар сар гарснаас хойш 20 гаруй хүн усанд осолдсон гэх тоо баримт байна. Тухайлбал энэ амралтын өдрүүдэд гэхэд хүүхэд том хүн нийлсэн долоон хүн усанд живж харамсалтайгаар амиа алджээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас 80 км-т Эрдэнэшанд 3-р багийн нутаг Хаамаа голд тус сумын харьяат М /эр.36 н/, Т /эм.12 н/, Г /эр.48н /, Г /эр.32н /, Д /эр.15н / нарын таван хүн голд живж нас барсан байна. Мөн түүнчлэн Өвөрхангай аймаг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон голд, тус сумын харьяат Г /эм.03 н/, Т /эр.01 н/ хүүхдүүд живж амиа алджээ.

Энэ сарын 17-ныг хүртэл ихэнх нутгаар усархаг дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгааг ОБЕГ-аас анхааруулж байгаа тул иргэд та бүхэн гол усны ойр орчмоор явахгүй байхыг мөн ус ихтэй гол мөрөний ойролцоо амарч зугаалахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ