Нэгдүгээр ангийн сурагчдыг энэ сарын 22-ноос бүртгэнэ


Энэ жил нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу шинээр элсэгчдийг энэ сарын 22-28-ны хооронд бүртгэнэ.

2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд таван настай буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Мөн энэ өдрүүдэд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх сурагчдаас гадна цэцэрлэгийн бүртгэлийг зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ