Шинээр байгуулсан цэцэрлэгүүдэд сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/602 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барьсан найман цэцэрлэгт улсындугааролгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгайзөвшөөрөлолгов. Шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдийнбарилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургалтэрхлэхтусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож,цэцэрлэгийнудирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийнбүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газартүүрэг болголоо.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмааддаалгав гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН
ЦЭЦЭРЛЭГҮҮДЭДОЛГОХ УЛСЫН ДУГААР
№ |
Дүүрэг |
Хороо |
Цэцэрлэгийн хүчин чадал |
Цэцэрлэгийн дугаар |
1 | Багануур | 5 дугаар хороо | 240 | 241 |
2 | Баянгол | 17 дугаар хороо | 120 | 242 |
3 | Хан-Уул | 16 дугаар хороо | 240 | 243 |
4 | Сонгинохайрхан | 22 дугаар хороо | 100 | 244 |
5 | Чингэлтэй | 8 дугаар хороо | 150 | 245 |
6 | Чингэлтэй | 16 дугаар хороо | 150 | 246 |
7 | Чингэлтэй | 17 дугаар хороо | 150 | 247 |
8 |
Сонгинохайрхан | 20 дугаар хороо | 120 | 248, |
Нийт | 8 | 1270 |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ