Ж.Батзандан гишүүн “Ардчиллын төлөө үндэсний хэлэлцүүлэг” өрнүүлж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ардчиллын төлөө- Үндэсний хэлэлцүүлэг”-ийг орон нутгуудад хийж байна. Уг хэлэлцүүлгээр ирээдүйн Ардчилсан нам ямар байх вэ, орчин үеийн улс төрийн намын шинэчлэл, АН-ын дүрэмд оруулах өөрчлөлт, намын лидерээ тодруулах шинэ системийг бий болгох талаар ярилцах юм байна.

Ж.Батзандан гишүүн хэлэхдээ, “ Монголын Ардчиллыг аврахын тулд эхлээд АН-ыг аврах хэрэгтэй. АН-ыг хаалттай биш нээлттэй нам болгох, хувийн засаглалтай бус олон нийтийн засаглалтай болгож хувиргах шаардлагатай. Сонгуулийн ялагдал бол ухаарал юм. АН-ын нийт гишүүд, дэмжигчид бид намаа аврах, шинэчлэхийн төлөө нэгдэх цаг болсон” гэлээ. Тэрбээр намын гишүүд, дэмжигчдийнхээ санал, бодлыг сонсохоор Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ