Уснаас болж Дэлхийд цөмийн дайн дэгдэж магадгүйг эрдэмтэд үгүйсгэсэнгүй

Ундны усны хомсдолоос болоод Энэтхэг, Пакистаны хооронд дэлхийн анхны цөмийн дайн эхлэж мэднэ гэж НҮБ-ын их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ.
Инд мөрний сав газар нь хэзээ ч дэлбэрч болох бөгөөд бүс нутагт усны хомсдлыг ихэсгэж, уур амьсгалын засч залруулах аргагүй өөрчлөлт дагуулах усны“цагийн механизмтай бөмбөг” юм гэж тэдний хэлснийг РИА Новости агентлаг уламжилсан байна.
Ус ашиглахтай холбоотой бусад мөргөлдөөн ч байгаа бөгөөд тиймээс бид усны нөөцийг тайван аргаар, тогтвортой ашиглах замд Дэлхийг оруулахын тулд өнөөдөр эдгээр мөргөлдөөнд дүн шинжилгээ хийж байна” гэж Канадын Гамильтон дахь НҮБ-ын усны нөөц, хүрээлэн байгаа орчин, эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Владимир Смахтин хэлжээ.
Эрдэмтдийн дүгнэснээр,асуудлын нэг хэсэг нь гадаад шалтгаан,тодруулвал Хятад, Афганистанд уур амьсгал өөрчлөгдөж, усны хэрэглээ ихсэж байгаатай холбоотой аж. Инд болон Өмнөд Азийн бусад гол, мөрөн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгааг эрдэмтэд тогтоожээ.Үүний үр дагавар нь бүс нутаг дахьган гачиг, усны байнгын хомсдлын хэлбэрээр бусдаас илүү түргэн илэрч байгаа юм.
Асуудлын бас нөгөө хэсэг нь дотоодын шинжтэй бөгөөд юу гэвэл,Энэтхэг-Хятадын хойгт ундны усны хомсдол ихсэж байгаагаас болоод ялангуяа Пакистанд дотоод улс төрийн тогтворгүй байдал үүсч мэднэ.
Энэтхэг-Хятадын хойгт устай холбоотой мөргөлдөөн сүүлийн жилүүдэд хурцадсан юм.Инд мөрний асуудлаархи хоёр талын байнгын комиссын үйл ажиллагаа зогссон тухай саяхан Энэтхэг улс мэдэгдсэн бөгөөд тус комисс нь Инд мөрний усны тухай гэрээнд гарын үсэг зурсан Энэтхэг, Пакистаны усны хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг 1960 оноос хариуцаж байжээ.Уг хэлэлцээрээр Инд мөрний зүүн гурван салааны усыг Энэтхэг, баруунИнд мөрний өөрийнх нь усыг Пакистан ашиглах эрхтэй болсон байна.
Есдүгээр сард Энэтхэгийн засгийн газар баримт бичгийг эргэж харах юмуу түүнээс гарах бодолтой байгаагаа мэдэгджээ.Пакистаны тал энэ шийдвэрийг дайсагнасан үйлдэл хэмээн хүлээн авч,ийм алхамыг дайн зарласан хэрэг хэмээн үзэх болно гэдгээ НҮБ-ын их сургуулийн илтгэл зохиогчдын нэг Роберт Вирсинг дурдсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ