Утааны чанар ба уушигны хэмжээ

Хүний уушиг 500-700 сая орчим цулцан, 14 сая цулцангийн нарийн гуурсуудтай, тэдгээр нь амьсгал авах гаргах тоолонд агшиж тэлж байдаг онцлогтой уушигны дарамт эхэлллээ. Монгол хүний уушиг Бээжингийхтэй өстэй болж байгаа. Биеийг зүгээр амьсгалуулахын хажуугаар хорт утааг шүүх хүнд ачааг өвөл үүрдэг.

Авто машинаас гарч буй утаа дэлхийн асуудал болчихоод байгаа бол Монголд нүүрсний утаа агаарт хөшиглөн тогтож ургийг хөнөөх хэмжээнд хортой болж ирсэн.

Ноён утаа төсвөөс мөн ч их мөнгө цохион. Туркт хүртэл зуух захиалан хийлгэж тарааж үзсэн хошин дурсамжтай “Цэвэр агаар сан” гэж гоё нэртэй агентлагтай болсон. Төрийн тэргүүнүүд утаагүй зуух байдаг тухай ярьж онигоонд орсон удаа ч бий. Утаагүй түлш хийнэ гэсэн сүртэй рекламтай үйлдвэрийг цахилгаан станцын агуулахад босгож үзэж байв. 17 тэрбум төгрөг залгисан энэ үйлдвэр ямар гээч ер бусын технологи оруулж ирснийг нь ойлгох хүн олдоогүй. Тэгсгээд дампуурсан сураг гардаг.

Маш тодорхой асуудлыг л ярьж утаан дээр хөрөнгө мөнгөө цацах байсныг хэлэх хүн олон ч сонсох түшмэл байхгүй. Төсвийн мөнгөөр утааны буяныг цохисоор баяжсан хүмүүсийн нэлээн урт нэрсийн жагсаалттай үлдэв. Их хурал нь дэргэдээ агаарын бохирдлыг бууруулах дэд хороотой байсан. Энэ хорооны шийдвэр "хатгаасаар" 30 тэрбум төгрөг жилдээ зарцуулж маш сайн ажиллсан болохыг Л.Эрдэнэчимэг гишүүн асан мэдэгдэж байсан. Утааг дуулиан болгож төсөв мөнгө гаргаж эхэлснээс хойшх хугацаанд нийтдээ төсвөөс 250 тэрбум төгрөг гаргажээ.

Гасалмаар их мөнгө. Салхин дээрээ гэр хорооллоор буслүүлчихсэн байхад утаагүй зуух түлш ярьж мөнгө хийсгэж байгаа ийм муйхарлал унаган малчины ухаанаас ч дор харагдаж байгаа юм. Баянхошуу хөтлөөс Чингэлтэй , Баянзорх хайрхан гээд шивээлж буусан айлууд үндсэндээ ажилгүйчүүдийн хороолол гэж болохоор. Хоногийн хоолоо яая гэж суугаа улс хаймар, хуванцар сав зэрэг гарындоорх хог хаягдлыг түлж салхин дээрээс хор үйлдвэрлэж суугаа. Яг доор нь манай түшмэдүүд утааны "чанар" сайжирсан гэсэн тайлан барьчихсан, үрсэн мөнгөнийхээ задаргааг ухаантай гээч нь гаргачихаад сууж байдаг. Уул эмжсэн гэр хорооллын бүслэлтээс гараагүй байхад, үгүйдээ тэдэнд өнөөх төслийн зуух хүрээгүй байхад яаж утаанаас салах.

Энэ долоо хоногийн эхнээс гэр хорооллын цахилгааны шөнийн төлбөрийг “0” болгох шийдвэр гаргасан. Нүүрсний оронд цахилгаан халаагуур тен хэрэглэх боломжийг нээж өгч байгаа. Энийгээ бариад утаагүй, үнсгүй зуух гэж мөнгө үрэхийн оронд уулын орой дээр буучихаад хаймар папришктүлээд байгаа айлуудын судалгаа тоог гаргаад тосон тен тараачихсан бол үр дүн нь илт гарах байсан. Лоббины нэг компани нь “тен” шахаад олигархуудад ашигтай.Бодит байдал дээр даарч бээрч суухаа болиод иргэдэд тустай. Хаан хаанаа болоош тээ гэдэг болох байлаа.

Ирэх оны төсөвт агаарын бохирдолд таван тэрбумыг суулгах төсөл явж байгаа. Одоо энэ чиглэл мөнгө хийх санаатөсөл бараг байхгүй болсон биз. Дээдүүлдээ ашиггүй унацгүй болоод ирэхээр үзүүлж хор холбогдол нь чухал биш болж төсвийг нь танаад эхэлдгийн нэг жишээ.

Монголын шинэ үрс ургийн өсөлтийн замдаа утаа уушиглаж сурч байна. Хөгжилтэй оронд бол зөвхөн энэ асуудал дээр төр нь дараалан огцроно.Харин манай улс төрчид намар болохоор утаагаа хүртэл улс төржүүлж танай намын үед утаа нэмэгдсэн, багассан гэж бие биенээ чичилдэг болсон.

Цэвэр агаарын сангийн мэргэжилтнүүдийг хойд уулын айлуудруу гүйгээд ир гэвэл их эгдүүцэх байх. Цас мөс туулах тусгай машин нэхэж магадгүй. Гэтэл эхлэх цэг нь тэнд л байгаа юм. Уулан дээрх айлуудаа юу түлж байгааг харчихаад түүнийг нь яаж багасгах талаар эхлээд ажиллахад утааны чанар гээч нь илт сайжраад ирнэ. Нүдээ олж ажиллавал таван тэрбумаарч хийх, санаачлах ажил их л байгаа.Утаан дээр бол төр үнэхээр муу менежер, төдийгүйсайн мөнгө цохидгоо л харууллаа.

Утааны хорт бодисын агууламж буурсан гэдэг тайвшралыг их хэлэх болж. Шинэ иргэд маань урагт байхдаа өвчин тээж эхлээд байна. Сая илүү хүнтэйхот шүү дээ.

Б.ИХЭР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ