“Өнөр бүл” төвийг ивээх ачтан бий юу?

Төр засаг болон бизнесмэнүүдийн зайлшгүй анхаарах ёстой нэг газар байна. Тэр нь “Өнөр бүл” хүүхдийн төв. Яагаад анхаарах ёстой вэ гэж үү. Тэнд Монголын ирээдүй болсон 155 бяцхан иргэн өсөн торниж байгаа юм. Бүтэн болон хагас өнчин, хөдөлмөрийн чадвараа алдсан, эцэг эх байх эрх нь хуулиар хязгаарлагдсан, хорих ангид хүмүүжиж байгаа гэх мэт шалтгаантай хүмүүсийн хүүхэд “Өнөр бүл”-д “хүн” болж байна. Гурван давхар ягаан байшингийн нэгдүгээр давхарт нь багш, ажилчид байдаг. Харин хоёрдугаар давхарт охид төвхнөжээ. Хамгийн дээд давхарт нь хөвгүүд амьдарч байна. Тэгвэл 2-8 насныхан нь Сансарт тусдаа байранд амьдардаг ажээ. Гэхдээ тун тарчигхан орчинд. Уг нь ингэж бичихийг хүсээгүй ч бидний ирээдүй болсон хүүхдүүдийн амьдарч буй байр, өсч байгаа орчин уг сэдвийг хөндөхөд хүргэснийг нуух юун. Хамгийн энгийн жишээ болох байр савны асуудлаас эхлээд бичмээр санагдлаа. Тус төвийн байр нь нэлээд хуучных. Бараг 40 жил болж байгаа тус байр өдгөө элэгдэлд оржээ. Хэдий тийм ч уг төвийн үе үеийн удирдлагууд боломжийнхоо хэрээр урсгал засвар үйлчилгээ хийсээр өдийг хүргэжээ.

Өнөөдөр ч бас тийм л байдалтай байна. Уг барилга нь оюутны дотуур байрын зориулалттай. Гэсэн ч тусгай асрамжинд байдаг хүүхдүүдэд зориулсан байр өнөөдрийг хүртэл барьж өгөөгүй учраас тэд энэ байрандаа л өсөн торнисоор. “Өнөр бүл” төвд 2-18 насны 155 хүүхэд амьдардаг аж. Сансарт байрлах бага насныхныг сургууль, цэцэрлэгээс нь зөөх бага оврын автобус хүрэлцээ муутай байдаг аж. Хүүхдүүд нь есөн цэцэрлэг, найман сургуульд тарсан байдаг учраас тэднийг өглөө хүргэж өгч, орой авахын тулд дахин 1-2 бага оврын автобус шаардлагатай байгаагаа “Өнөр бүл”-ийн багш нар учирлаж байлаа. Тус төвийн автобуснуудын нэг нь ашиглалтаас гарч, тэг зогсолт хийсэн учраас бүр ч хүндрэлтэй байгаа юм байна.

Нэг өрөөнд 3-4 хүүхэд байдаг. Хүүхдүүдийн дуу шуугиан л энэ байшинд дулаан уур амьсгал мэдрүүлнэ. Бусдаар бол нэг л тийм зэврүүн газар юмсанж. “Өнөр бүл” төв бол дээр дурдсан 155 хүүхдийн гэр нь. Тиймээс хүн бүр гэр орондоо тав тухтай амьдрахыг хүснэ. Чадахынхаа хэрээр гэрээ тохижуулахыг хүсдэг ч боломж нь даанч хязгаарлагдмал юм. Улсаас жилд хоёр тэрбум төгрөг төсөвлөдөг. Гэвч үүний тал хувийг нь багш, ажилчдын цалинд хуваарилдаг. Үлдсэн хэсгийг нь хоол унднаас эхлээд урсгал зардалд зарцуулдаг болохоор өөрийн гэр болсон ягаан байшингаа тохижуулах боломж олддоггүй байна, тэдэнд. Хувь, хүн албан байгууллагуудаас хандив тусламж боломжийн хэмжээнд ирдэг ч тэр нь голдуу хүнсний болон хувцас хэрэглэл байдаг гэнэ. Угтаа “Өнөр бүл” төвийн хүүхдүүд орчин үеийн стандартад нийцсэн тохилог, дулаахан байшинд амьдрахыг хүсдэгээ хэлсэн. Хэзээ мөрөөдлийнхөө байранд амьдрахаа мэдэхгүй ч хэзээ нэгэн цагт хүсэл маань биелнэ гэдэгт итгэлтэй явдгаа тус төвийн хүүхдүүд нуусангүй. Хүүхдийн мөрөөдөл үргэлж гэрэл гэгээтэй байдгийн нэг жишээ энэ. Тус төвд амьдарч байгаа хүүхдүүдийн эрх хязгаарлагдмал байх ёсгүй. Гэтэл наад зах нь байрны эргэн тойронд тоглох тоглоомын талбай алга. “Хүүхдийн зөвлөл” гэсэн хаягтай ганц өрөөнд хэдэн шатар, даам өрөөстэй. Өөр тоглочихоор зүйл үнэндээ торойсонгүй. Харин саяхан спорт заалтай болсноо тус төвийнхөн олзуурхаж байв. Тун дажгүй стандарттай энэ зааланд таэквандо, хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол гэх мэт хүүхдүүдийн сонирхдог, хичээллэхийг хүссэн спорт болгоны секц дугуйланявуулахыг эрмэлзэж буйгаа “Өнөр бүл”-ийн дэд захирал Д.Лхагва-Очир ярилаа. Спорт хүүхдийн хөгжил, хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг болохоор тэр биз. Энэ газрын баярлууштай ганц зүйл хүүхдүүд болон багш нар нь нэлээд хөдөлмөрч, бүтээлч юм билээ. Тухайлбал, уран дархан, гар урлалын дугуйлантай. Түүндээ хүйсийн ялгаваргүй сонирхсон хүүхэд бүхэн хичээллэх боломжтой. Ямарсайндаа л тайлан тоглолтынхоо хувцсыг өөрсдөө оёж, шидэж, чимэглэж байх вэ. Биднийг очих үеэр тус төвийн хүүхдүүд Монголын хүүхдийн ордонд жил бүр зохион байгуулдаг уламжлалтай тайлан тоглолтдоо бэлтгээд тун завгүй байлаа. Тоглолтын хугацаа давчуу учраас нэг хэсэг нь Хүүхдийн ордонд бэлтгэлээ хийж, нөгөө хэсэг нь авьяаслаг ах, эгч, дүү нарынхаа тоглолтын хувцсыг багш нартайгаа нийлэн хийж байв. Мөн тус төвийнхөн спортод маш дуртай гэнэ. Бүр 2008 оны Бээжингийн олимпийн аварга, Лондоны олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр гавьяатын шавь хүртэл “Өнөр бүл” төвд байсан шүү. Түүний хувьд гурван жил жүдогоор хичээллэж багагүй амжилт гаргажээ. Цаашилбал, асрамжийн газарт өссөн хүүхдүүд бэлэнчлэх сэтгэлгээтэй байдаг гэсэн бодлыг тус төвийнхөн няцааж байна. Үүний нэг жишээ нь, хүүхдүүд амьдарч буй давхар бүрт нэг гал тогооны өрөө гаргажээ. Хүүхдүүд тэндээ хоол хийдэг. Энэ нь өөрсдөө бие дааж байгаагийн нэг илрэл гэнэ. Нэг хийсэн хоолоо долоо хоног давтана. Мөн өөрсдөө хувцсаа угааж, өрөөгөө тохижуулах, худалдах, худалдан авах ухаанд ч бас суралцсаар.

"Сайн зүйлд садаа мундахгүй гэгчээр саар зүйл ч их байдаг аж. Тухайлбал, давхар бүрт ганц л зурагттай. Орой болохоор хүүхдүүд нь зурагтаа үзэх гээд хүйтэн шалан дээр суухаас өөр аргагүй байдалд хүрдэг. Тэгээд зурагт нь нэлээд өндөрт байрладаг учраас хүүхдүүдийн хүзүү хөшиж өвдөх нь энүүхэнд аж. Жишээ нь, хүүхдүүдийн бүтээлч байдлыг нь дэмжиж охидод зориулсан хөдөлмөрийн өрөө тохижуулж, одоо байгаа оёдлын машинуудаас нь илүү орчин үеийн технологийн машин бэлэглэж болох юм. Мөн хөвгүүдэд зориулсан иж бүрэн багаж хэрэгсэлтэй мужааны танхимтай болгох нь ч бас л сайхан санаа. Түүнчлэн коридортоо бөөгнөрч үздэг зурагтынх нь өмнө хэдэн тухтай сандал тавиад өгсөн ч болно. Бүр зурагтыг жаахан томруулахад тэр нь “Өнөр бүл”-д үлдэх том хандив юм. Энэ мэтчилэн бодит хандив тусламж үзүүлбэл авч, өгч байгаа аль алинд нь сэтгэл өег байх болов уу."

Тэдэнд сурах зүйл их учраас өдрийг тун завгүй өнгөрөөдөг гэнэ. Багачууд нь авьяастай, өсвөрийнхөн нь адтай “Өнөр бүл”-д бодит тусламж хэрэгтэй байна гэдгийг М.Өлзийчимэг захирал ярьж байлаа. Тэрбээр хэлэхдээ “Манай төвд хандив тусламж их ирдэг. Бид ч үүнд баярлаж байгаа. Гэвч ихэнх нь хүнсний бүтээгдэхүүн байна. Тиймээс хандив, тусламж өгөх сонирхолтой албан байгууллагууд хүүхдүүдийн сэтгэлд үлдэх бодит тусламж үзүүлээсэй гэж хүсье” гэв. Бэлгийн морины шүдийг бүү үз гэсэн эртний үг бий. Гэхдээ нэн чухал шаардлагатай бол хандивлагчид мөнгөн тусламж үзүүлсэн нь илүү оновчтой шийдэл мэт. Эсвэл уг төвийн 1-2 өрөөнд засвар хийж, тохижуулж өгч хүүхдүүдийн маань сурч, амьдрах орчныг нь сайжруулах тал дээр анхаарал хандуулаарай.

Энэ төвд хүүхдүүдийн амьдрах орчин л тааруу гэхээс биш мэдлэгээ дээшлүүлэх боломж нь тун дажгүй. “Өнөр бүл” төвд тун боломжийн бага тайз, мөн тохилог спорт заал, сургалт явуулах хэд хэдэн өрөө байна. Сайн зүйлд садаа мундахгүй гэгчээр саар зүйл ч их байдаг аж. Тухайлбал, давхар бүрт ганц л зурагттай. Орой болохоор хүүхдүүд нь зурагтаа үзэх гээд хүйтэн шалан дээр суухаас өөр аргагүй байдалд хүрдэг. Тэгээд зурагт нь нэлээд өндөрт байрладаг учраас хүүхдүүдийн хүзүү хөшиж өвдөх нь энүүхэнд аж. Жишээ нь, хүүхдүүдийн бүтээлч байдлыг нь дэмжиж охидод зориулсан хөдөлмөрийн өрөө тохижуулж, одоо байгаа оёдлын машинуудаас нь илүү орчин үеийн технологийн машин бэлэглэж болох юм. Мөн хөвгүүдэд зориулсан иж бүрэн багаж хэрэгсэлтэй мужааны танхимтай болгох нь ч бас л сайхан санаа. Түүнчлэн коридортоо бөөгнөрч үздэг зурагтынх нь өмнө хэдэн тухтай сандал тавиад өгсөн ч болно. Бүр зурагтыг жаахан томруулахад тэр нь “Өнөр бүл”-д үлдэх том хандив юм. Энэ мэтчилэн бодит хандив тусламж үзүүлбэл авч, өгч байгаа аль алинд нь сэтгэл өег байх болов уу.

"Хүүхдүүдийн болон хурлын өрөө, гал тогоонд нэг ч өнгөтэй өөдтэй сандал ширээ алга. Бүгд элэгдэлд орсон. Өнгө зүс, хэлбэр хэмжээ, материалын чанар зэрэг нь харилцан адилгүй өөр. Тус төвийнхөн сандал ширээгээ жигдрүүлэх мөрөөдөлтэй ч улсын төсвөөс иймэрхүү зүйлд нэмэлт зардал хуваарилдаггүй учраас одоохондоо ярихаас цаашгүй байгаагаа учирлаж байна. Тэд авах албатай биш. Гэхдээ хойшид хандивлагч байгууллагууд аливаа зүйлийг зөв өнцгөөс нь харж, тоглоом, чихэр бус амьдралд илүү хэрэгтэй зүйлээр нь туслаасай. Бодит байдал ийм байна."

Үүнээс гадна хүүхдүүдийн сэтгэлзүй нэлээд хүнд байдаг бололтой. Тодруулбал, тус төвд сэтгэцийн өөрчлөлттэй 10 гаруй хүүхэд байдаг. Уг нь бол ийм хүүхдүүд тусгай орчинд өсөх ёстой ч “Өнөр бүл”-д тийм боломж байхгүй гэнэ. Тиймээс эрүүл хүүхдүүдтэй хамт амьдардаг. Энэ нь эргээд асуудал дагуулах нь энгийн үзэгдэл аж. Сэтгэцийн өөрчлөлттэй хүүхэд уурлахаараа хэнийг ч хамаагүй зодож, гэмтээхээс буцахгүй. Ганцааранг нь тусгаарлахаар бүр ч зөрүүд, зожиг болдог гээд тэднийг хүмүүжүүлэхэд бэрхшээл нэлээд тулгардаг бололтой. Хүүхдүүдийн унтаж байгаа ор, хоол иддэг сандал ширээ, өрөөнд байрлах эд хогшил нь үнэндээ хэцүү санагдсан. Энд тэндхийн хандиваар ирсэн “гологдол”. Албан байгууллагууд хандив өгөх нэрээр хуучирч, муудсан хогшлоо хүүхдийн асрамжид нийлүүлж байгаа нь энэрэнгүй гэхээсээ илүүтэй өрөвдөлтэй санагдлаа. Хүүхдүүдийн болон хурлын өрөө, гал тогоонд нэг ч өнгөтэй өөдтэй сандал ширээ алга. Бүгд элэгдэлд орсон. Өнгө зүс, хэлбэр хэмжээ, материалын чанар зэрэг нь харилцан адилгүй өөр. Тус төвийнхөн сандал ширээгээ жигдрүүлэх мөрөөдөлтэй ч улсын төсвөөс иймэрхүү зүйлд нэмэлт зардал хуваарилдаггүй учраас одоохондоо ярихаас цаашгүй байгаагаа учирлаж байна. Тэд авах албатай биш. Гэхдээ хойшид хандивлагч байгууллагууд аливаа зүйлийг зөв өнцгөөс нь харж, тоглоом, чихэр бус амьдралд илүү хэрэгтэй зүйлээр нь туслаасай. Бодит байдал ийм байна.

Эцэст нь дурдахад, сүүлийн үед ойн баяраа тэмдэглэж буй компаниуд сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог болсон. Хамгийн сүүлд л гэхэд “авахдаа алгаа тосдог атлаа өгч сураагүй” хэмээн цоллуулдаг бөхчүүдийг төлөөлөн “Хантайшир” дэвжээ-нийхэн ЭХЭМҮТ-д таван сая төгрөгийн өртөг бүхий хэрэгтэй багаж, тоног төхөөрөмж бэлэглэсэн. Яг үүн шиг хэрэгтэй зүйлийг нь өгвөл хүүхдийн тодотголтой байгууллагуудад том буян болох биз ээ.

Ялангуяа ихэнх зүйлийг эмзэг сэтгэлээр хүлээн авдаг “асрамжийн” гэх тодотголтой хүүхдүүдэд чихэр жимс, тоглоомноос илүүтэй тав тухтай амьдрах орчин, тайван суугаад хүссэн нэвтрүүлэг, киногоо үзэх өрөө тасалгаа, тааваараа суух аятайхан сандал, нойрондоо бат бөх унтах тохилог ор юу юунаас илүү хэрэгтэй байна. Чихэр жимс бол түрхэн зуурын хэрэглээ гэдгийг хүн бүр мэднэ. Харин тус төвд үлдэхүйц тусламж үзүүлбэл ямар вэ.

“Өнөр бүл” төвийн өмнө тулгамдсан асуудал үүгээр дуусаагүй. Бид зөвхөн зах зухаас нь л дурдлаа. Хүүхэд баярлуулах 10 насны буян гэж ярилцдаг. Тиймээс бизнесмэнүүдэд хандан уриалахад та бүхэн “Өнөр бүл” төвийн үйл ажиллагаатай танилцаад, багачуудтай нь нэг өдрийг өнгөрүүлээрэй. Түүний дараа танд нэг зүйл бодогдох байх. Мөнгө биш юмаа гэхэд гарт баригдаж, нүдэнд харагдахуйц хандив өгөхийг хүссэнийг уламжлъя. Хэдийгээр улс орны эдийн засаг хямралтай байгаа ч сэтгэл байвал болохгүй зүйл үгүй. Нэг ч хүүхэд анхаарлын гадна үлдэх ёсгүй.

Б.МӨНХЗУЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ