Хятад иргэдийг визгүй зорчдог болговол яах вэ?

Улс орны аюулгүй байдалтай холбоотойгоор нэлээд шүүмжлэл дагуулж байгаа сэдэв бол БНХАУ-ын иргэдийн Монгол Улсад зорчих визийн асуудал. БНХАУ-ын иргэдийг Монгол Улсад 30 хоногийн турш визгүй нэвтрэх асуудлыг анх Асашёорюү Д.Дагвадорж аварга жиргэсэн байдаг. Гэтэл үүнийг нь Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ташаа мэдээлэл гэж эрс үгүйсгэсэн. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол энэ нь ор үндэсгүй яриа биш болохыг баталсан нь өнөөдөр олны дургүйцлийг хүргээд байгаа юм. Тодруулбал тэрээр Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр “Хил орчмын аялал жуулчлалаар жуулчлах гадаадын иргэдийг визгүй зорчуулахаар ярилцсан. Үүнд БНХАУ-ын иргэд багтана. БНХАУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор орж ирэх тохиолдолд визгүй зорчдог байх асуудлыг шийдвэрлэхээр БОАЖЯ болон ГХЯ ажиллаж байна” хэмээн ярьсан юм.

Уг мэдээлэл нь монголчуудыг мөн л өөрийнх нь эсрэг өндөлзүүлж эхэлсэн тул Д.Оюунхорол сайд "Хятад улсын иргэнийг визгүй зорчих асуудлаар ямар ч шийдвэр гараагүй, гарах ч үгүй" гэсэн боловч "бүлэг жуулчин оруулж ирэхгүйгээр Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжгүй" гэсэн салаа утгатай юм ярьсан. Ямар ч байсан бүлэг хятад жуулчдыг орж ирэхэд визний асуудлыг хөнгөлөх талаар Гадаад харилцааны яам, БОХЖЯ-тай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа нь үнэн аж. Гэхдээ тэд яаж хөнгөлөлт үзүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа тул ам алдвал барьж болдоггүй гэдэгчлэн хэлснээ хэчнээн үгүйсгэвч олон нийт өнөөдөр ч хятад иргэдийн визгүй зорчих асуудлыг үргэлжлүүлэн шүүн хэлэлцэж байна. Хятад улсын иргэд Монгол улс руу харилцан визгүй зорчихыг олон нийт эсэргүүцэж, янз бүрийн хэлбэрээр сэтгэгдлээ илэрхийлж байгаа учрыг товч сийрүүлвэл:

Солонгос улс 49 сая хүн амтай хэрнээ ажилд сайн гэж магтаад ажиллуулах дуртай Монголчуудыг одоо болтол яагаад визгүй зорчуулахгүй байна вэ. Гуравхан сая хүн амтай монголчууд бид бүгдээрээ Солонгос явсан ч тэдний 49 сая хүн дотор далайд дусал ус дусаах мэт л уусна. Гэвч Солонгосчууд юунаас эмээгээд байна вэ? Тэд мөнгөн урсгалыг их хэмжээгээр гадагш урсгахаас сэргийлэхээс гадна хулгай дээрэм гэмт хэргээс сэргийлж байгаа нь тэр. Бид бүгд хулгайч, дээрэмчид биш ч гэлээ тэд иргэдээ ингэж хамгаалж байна.

Тэгвэл бид Хятад иргэдийг визгүй зорчдог болговол яах вэ?

- Хятадад 30 сая хүн яодун хэмээх нүхэн оромжинд амьдардаг. Газар нутаг нь хүн амаа дийлэхээ больсон улс хамгийн түрүүнд тэдгээр иргэдээ гаргаж явуулахаа мэдэх байлгүй.

- Хятадад 100 сая хүн өдрийн ганцхан доллараар амь зуудаг, бүр ямар ч орлогогүй 250 саяас дээш хүн байгаа. Тэд Монгол улсад таваг хоолны төлөө үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй.

- Хятад улсын хүн ам зүйн бодлого "нэг өрх -нэг хүүхэд" бодлогоос болж алдагдсан. Үүний улмаас эмэгтэй хүн цөөн, эхнэр авна гэдэг маш хэцүү болсон. Бүр эрт 1973 онд АНУ-аас 10 сая эмэгтэй ажилчид оруулж ирэх хүсэлт тавьж байсан албан ёсны мэдээ баримт байдаг байна. Америк бол гуйгаад байхад нь бүсгүйчүүдээ өгөөгүй, манай зарим бүсгүйчүүд өөрсдөө гуйгаад очиж мэднэ. Муу сайнаар нь дуудах гэсэндээ биш, урлаг соёлын сайхан хүүхнүүд минь аль хэдийнэ цус холилдсон гэдгийг бүгд л мэднэ.

- Хятадад 7 хоногийн 60 доллараар найз бүсгүй түрээслэдэг сүлжээ ажилладаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 240 мянган төгрөг байхад 7 хоногтоо 150,000 төгрөгийн орлоготой ажил олгогч нар хэдэн арван саяараа орж ирэх магадлалтай. Сая он солигдох мөчид нэг хятад хамтран амьдрагч монгол эмэгтэйг, түүний нагац дүү 4 настай хүүгийн хамт хөнөөсөн аймшигт явдлыг энд сануулахад илүүдэхгүй.

- Хятад жилдээ 4 сая муур иддэг гэдэг. Монгол 61 сая малтай. Манай малын тоотой тэнцүү хятад орж ирээд дөчхөн долларын үнэтэй хонийг 400 мянган төгрөгөөр авъя гэвэл 61 сая мал өдөртөө дуусна. Манай малчдаас малаа зарахгүй гэх цөөхөн малчин л үлдэх байх. Нэг хятад орж ирээд нэг хонь идээд байхад манай мал удахгүй дуусна. Малыг нь дуусгавал Монгол эзлэгдэх магадлал 90 хувиар өснө гэсэн үг.

- Хилийн чанадад гарсан 10 хятад оюутан тутмын долоо нь эргэж эх орондоо очдоггүй. Харин ийм тооны гуйлгачин хятадууд манайд орж ирвэл зуун хувь үлдэнэ.

- "Аялал жуулчлалын зорилгоор" гэсэн гэгээлэг тайлбар хэлж байна. Мөнгөтэй, ухаантай, соёлтой, аялж жуулчилдаг хятадууд мэдээж бий. Гэхдээ тэд монголчууд хятад хүнд дургүй гэдэг ойлголтыг хэдийнэ мэддэг учраас Монгол руу явах сонирхолгүй, Монголоос айдаг байна.

Дээр дурьдсан 49 сая хүнтэй Солонгос улс 3 сая хүн амтай манай улсаас иргэдээ хамгаалж байхад 1,5 тэрбум хүнтэй улсаас 3 сая хүнээ хамгаалах нь улс орны тусгаар тогтнолд мөнгөнөөс ч илүү чухал. /Ч.Чулуунцэцэг/

Төр энэ үүргээ хэрхэн ухамсарлаж байгаа талаар АН-ын бүлэг холбогдох сайд нараас тайлбар хүссэн. Олон нийтийн дунд шуугиан тарьж буй визгүй зорчих талаарх мэдээллийн үнэн эсэхийг бүгд мэдэхийг хүсч байна. “Визгүй зорчих асуудлаар хоёр улсын яамд санал солилцож байгаа”, “БНХАУ-ын иргэдийг визгүй оруулах гэдэг асуудлыг огт яриагүйгээс гадна, ярихгүй” гэж Д.Оюунхорол сайд хоёр өөр зүйл ярьсан нь нийгмийг төөрөгдүүлж байна.

Ер нь Хятад улсын иргэдийг визгүй зорчуулдаг ганц улс байдаг нь Африк. Тэгвэл манайд үйлчлэх гээд байгаа “бүлэг жуулчин” гэсэн хамгаалалт хэний эрх ашигт нийцэх вэ? Эх орны минь, элгэн садны минь аюулгүй амьдралын баталгааг хэн өгөх вэ? Өгөх мөнгийг зөв харж инээгээд авах охид хүүхнүүд хэр цөөхөн байх бол? Ийм явдлыг сонсоод гудамжаар зөрөх бүлэг хятадыг буруу хараад өнгөрүүлэх залуус хэчнээн байх бол? Энэ үед хятадууд бид иргэдээ хамгаална гээд цэрэглэн орж ирвэл яах вэ? Үгүй дээ гэхэд өөр бусад ямар нэг аргаар биднийг боомилж эхэлвэл хэн аврах вэ? Бүхнийг тооцох л хэрэгтэй. Визгүй бус хөнгөлөлттэй виз олгоход ч эдгээр асуудлыг харгалзан үзэх нь ирээдүйд аль аль улсын аюулгүй байдал, найрамдалт харилцаанд чухал ач холбогдолтой байх болов уу. Энэ асуудалд эрсдэл бүхнийг эхэнд нь тооцох нь илүү бодит байдалд нийцэх байх хэмээн бодож иргэдийнхээ санал бодлыг энд тусган сийрүүллээ. Урд хөршөө бүхэлд нь үгүйсгэж, бүгдийг нь муучлах гэсэнгүй. Тэгвэл туйлширсан хэрэг болно. Сайны хажуугаар байж болох саар зүйлсийг дурьдсан болохыг уншигч Та бээр болгооно биз ээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ