Дэлхийн хамгийн баян 10 орон

Дэлхийн хамгийн баян орнуудын нийтлэг зүйл юу вэ? Зарим оронд нефтийн нөөц баян болоход тусладаг нь “Global Finance” компанийн гаргасан топ-10 орны жагсаалтаас тодорхой харагдаж байна.

Энэ жагсаалтад орсон бас таван орон хөгжингүй санхүүгийн сектор болон бага татвараараа баян болсон бөгөөд ингэснээр дэлхийн хөрөнгийг татаж байгаа юм.

Макао (Хятадын тусгай захиргааны бүс) болказино болон үүнийг дагалдсан аялал жуулчлалаар баялагаа бүрдүүлж буй цорын ганц бүс юм.

Үүнээс гадна, жагсаалтад орсон бүх орон нийтлэг нэг онцлогтой, тухайлбал цөөн хүн амтай байна.

Эдгээр орны баялагийг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг үндэслэнгаргажээ. Тийнхүү энэ үзүүлэлтээр топ-10 орныг танилцуулж байна.


10. Сан-Марино

Нэг хүнд ногдох ДНБ: 64 465 ам. доллар


Сан-Марино бол Европын хамгийн эртний улсын нэг, дэлхийн хамгийн жижиг тав дахь орон.

Энд ердөө 32 мянган хүн аж төрдөг ч,тэд дэлхийн чинээлэг хүмүүс.

Энд татвар бага: Европын холбооны дунджаас барагцаалвал гуравны нэгээр бага юм.

Тус орны эдийн засаг санхүүгийн үйлчилгээ, аялал жуулчлалаас шалтгаалдаг, гэхдээ сүүлийн жилүүдэд эдийн засаг нь банкны секторын ээдрээтэй байдлаас болоод хямарч байгаа нь үнэн. Үүнээс гадна,Италийн талаас аялал жуулчлалын эрэлт буурсан бөгөөд Сан-Мариногийн экспортын бараг 90% нь энэ оронд ногддог байна.

Тусорон вааран эдлэл,хувцас хунар, дагалдах бүтээгдэхүүн, даавуу зэрэг бараа экспортлодог.

9. Арабын нэгдсэн эмират улс

Нэг хүнд ногдох ДНБ: 67 947 ам.доллар

Арабын нэгдсэн эмират улсын эдийн засгийн үндэс нь худалдаа, түүхий нефть, байгалийн хийн олборлолт, экспорт юм. Нефть олборлолт нь өдөрт ойролцоогоор 2,2 сая баррель, нэлээд хэсгийг Абу-Дабийн эмират улсад үйлдвэрлэдэг. Бусад чухал үйлдвэрлэгч нь Дубаи, Шаржа, Рас аль-Хайма эмират улс юм.

Нефть нь ердөө хэдхэн арван жилд эдийн засгийнтүргэн хөгжлийг хангаж, гэхдээ эдийн засгийн бусад сектор, ялангуяа гадаад худалдаа бас хангалттай түргэн хөгжжээ.

Арилжааны Дубаи төв болон түүний хөрш Жебел Алигийн чөлөөт бүсгадаадын хөрөнгийг ихээхэн татсан байна.

Рашид боомт, Дубаи, Фужайрегийн боомт дэлхийн чингэлэгт тээврийн 40 шилдэг боомтод багтаж,жилдээ 3 сая гаруй чингэлэг эдгээр боомтыг дамжин өнгөрдөг юм.


8. Норвег

Нэг хүнд ногдох ДНБ : 69 031 ам. доллар

Норвег нь Европын умард нутгийн нефть, байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч юм.

Усан эрчим хүчнь эрчим хүчний хэрэглээний ихээхэн хэсгийг хангадаг нь нефтийн экспортын нэлээд хэсгийг экспортлох боломж олгодог байна.

Нефтийн сангууднь ирээдүй үеийнхний хөгжилд үйлчилдэг.Тус орон эрдэсийн үлэмжхэн нөөц, худалдаа том флоттой.

Европын бусад оронтой харьцуулахад инфляц (3%) болон ажилгүйдэл (3%) бага.



7. Ирланд

Нэг хүнд ногдох ДНБ: 69 374 ам. доллар

2008 оны санхүүгийн хямралын дараа Ирланд эдийн засгаа сэргээж чадсан бөгөөд өнөөдөр эдийн засаг нь Европт хамгийн хурдан хөгжиж байна.

Эдийн засгийн сайн үзүүлэлтүүд нь энэ оронд ажилладаг олон улсын корпорацуудын санхүүгийн идэвхитэй үйл ажиллагаатай холбоотой юм.

Корпорацуудын татварын таатай хувь хэмжээ нь бусад орноос хөрөнгө орж ирэх нөхцөл бүрдүүлж, энэ нь тус орны хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх боломж олгож байна.

6. Кувейт

Нэг хүнд ногдох ДНБ: 70 587 ам. доллар

Кувейтийн өөрийнх ньтооцоолсноор,энэ орон нефтийн томхон нөөцтэй бөгөөд энэ нь 102 тэрбумбаррель, өөрөөр хэлвэл дэлхийн нөөцийн 9% юм.Нефть нь Кувейтийн ДНБ-ний 50 орчим %, экспортын орлогын 95%,улсын төсвийн орлогын 95%-ийг өгдөг байна.

Кувейтийн бүтээгдэхүүнийг гол импортлогч нь Япон (18,5%), Өмнөд Солонгос (14,7%), Энэтхэг (10,9%), Тайвань (9,8%), АНУ (9%), Сингапур (8%), Хятад (8,1%) юм.

Гол нийлүүлэгч нь АНУ (11,7%), Япон (9,1%), Герман (8%),Хятад (7,5%), Саудын Арави (6,9%), Итали (4,7%).


Хүн ам нь3 268 431. Эднээс уугуул оршин суугчид буюу кувейтийн арабууд 34%-ийг эзлэдэг байна. Бусад нь арабын бусад орон, Пакистан, Энэтхэг, Иран болон бусадорноос гаралтай хүмүүс юм.

5. Бруней-Даруссалам

Нэг хүнд ногдох ДНБ: 77 662 ам. доллар

Бруней бол дэлхийн хамгийн баян, чинээлэг улсуудын нэг юм. Оршин суугчид болон султан нь баян учир энэ орныг “исламын Диснейленд” гэдэг.Нефть болон байгалийн хийн баялаг нөөцийнхөө ачаарБрунейамьжиргааны түвшингээр Азид эхний байруудын нэгэнд ордог.Бруней Өмнөд Хятадын тэнгисийн эх газрын үргэлжлэлд нефть, байгалийн хийн баялаг ордуудтай.

Нефть (жилд 10 сая гаруй) болон байгалийн хийн (12 тэрбум гаруй шоо метр) олборлолт, боловсруулалт нь тус улсын эдийн засгийнүндсийг бүрдүүлдэг бөгөөд эдгээр бүтээгдэхүүний экспорт валютын орлогын 90 гаруй %, ДНБ-ний 80%-ийг өгдөг байна.


Шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлээр дэлхийд 4 дүгээр байр эзлэдэг.


4. Сингапур

Нэг хүнд ногдохДНБ: 86 854ам. доллар

Сингапур болзах зээлийн эдийн засаг, бага татвар бүхий өндөр хөгжилтэй орон. Эндолон үндэстний корпорацууд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Сингапур татварын бага хэмжээгээрээ хөрөнгө оруулагчдыг татдаг. Сингапурт ердөө 5 татвар байдаг бөгөөдашигийн нэг татвар, цалингийн нэг татвартай.

Татварын нийлбэр хэмжээ 27,1%. Дэлхийн татварын тогтолцооны жагсаалтад 5 дугаар байранд ордог. Ердөө импортын 4 төрлийн бараа, тодруулвал согтууруулах ундаа, тамхи, нефтийн бүтээгдэхүүн болон автомашин оруулахад татвар ногуулдаг.

Сингапур хөгжингүй орнуудын түвшинд хүртэл эдийн засгийн түргэн өсөлтөд хүрснээрээ Зүүн Азийн “баруудын” тоонд багтдаг.

Тус оронд электроник, хөлөг онгоцны үйлдвэр, санхүүгийн үйлчилгээний сектор хөгжсөн юм.Биотехнологийн салбарт өргөн цараатай судалгаа хийж байна.

3. Макао

Нэг хүнд ногдох ДНБ: 87 845 ам. доллар

Макао бол нээлттэй боомт, санхүүгийн томхон төв, казино, тоглоомын төв, морин тойруулга, шөнийн клубүүдээрээ алдартай.

Хятадын засаг захиргааны энэ онцгой бүсийн нутагт 33 казино байдаг. Тоглоомын бизнес Макаогийн төсвийн 70 гаруй хувийгбүрдүүлдэг байна.

Хүн ам нь аж үйлдвэр (ажиллагсадын 46%) болон үйлчилгээний хүрээнд (40%) ажилладаг.Ажил эрхэлдэг хүн амын 70 орчим % нь тоглоомын бизнестэй шууд юмуу шууд бусаар холбоотой.




БНХАУМакаогоор дамжуулан худалдаа хийж, хэд хэдэн үйлдвэр, худалдааны компани болон банкийг хянадаг.Хятад нь Гонконгийн хамтаар Макаогийн худалдааны гол түнш юм. Макаогийн гадаад худалдаанд Японд чухал байр эзлэдэг.


2. Люксембург

Нэг хүнд ногдох ДНБ: 100 991 ам. доллар

Амьжиргааны машөндөр түвшинтэй Европын хамгийн баян орнуудын нэг. Люксембург хотод ЕХ-ны олон байгууллага байдаг.

Ашигтай нөхцөл, офшорын бүсийн ачаар нийслэлд хөрөнгө оруулалтын 1 мянга орчим сан, 200 гаруй банк байдаг нь дэлхийн бусад аль ч хотоос олон юм.

Юуны өмнөүйлчилгээний хүрээ, түүний дотор санхүүгийн салбарын хөгжил нь эдийн засгийн үндэс болж байдаг.

Люксембургт хэрэглэдэг бараг бүх эрчим хүч, тухайлбал нефть, байгалийн хий, чулуун нүүрсийг гаднаас авдаг.Банкны үйл ажиллагаа, санхүүгийн үйлчилгээ ньэдийн засгийн үйл ажиллагааны гол төрөл болжээ.


1. Катар

Нэг хүнд ногдох ДНБ: 129 512 ам. доллар

Нефть, байгалийн хийн олборлолт ньДНБ-ний 50 гаруй %,экспортын өртөгийн 85%, улсын төсвийн орлогын 79-ийг өгдөг.

Нефть, байгалийн хий нь Катарыг нэг хүнд ногдох ДНБ-нээр дэлхийн тэргүүлэх оронболгосон юм.Одоо Катарын эдийн засгийн бодлого эрчим хүчний бус секторт хувийн болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд төвлөрч байна.

ДНБ-ний бүтэцэд аж үйлдвэрийн салбар (75%) зонхилж, үйлчилгээний хүрээ 25%-ийг өгдөг байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин