Од гарагсын тухай сонирхолтой баримтууд

Хүн бүр амьдралдаа ганц удаа ч болов, шөнийн тэнгэр дэх одуудыг хараад гайхширч байсан бизээ.Од гарагс ньучир битүүлэг, сонирхолтойн дээр олон сонин хачинбаримт эдгээртэй холбоотой юм.


Сар бол дэлхийн дагуул гэдгийг бид цөмөөрөө мэднэ.ГэвчСар үргэлж ганцхан талаараа манай гараг руу харсан байдгийг зарим хүн мэддэггүй болов уу. Түүний цаад тал нь эрдэмтдийн дунд их маргаан дэгдээдэг бөгөөд дэлхийгээс өөр газарт соёл иргэншил байдаг тухай гайхалтай онолууд гарах шалтаг байнга болж байдаг..

Өдөртөө Сугар гарагийн гадаргуугийн температур 425 градус байдаг гэнэ.

Саран дээр хамгийн их температур нь нэмэх 116 градуст хүрч, хамгийн бага нь хасах 164 граус болж буурдаг байна.Дэлхийн дагуул ньНарнаас дөрвөн зуун дахин бага, манай гарагт дөрвөн зуу дахин ойр байдаг.

Дэлхий нь эртний бурхны нэрээр нэрлэгдээгүй цорын ганц гараг юм.

Сар Дэлхийг 27 гаруйхан өдөрт нэг удаа тойрдог.Манай гараг Нарыг нэг жилд (365 өдөрт) тойрно.Нарны гэрэл бидэнд найман минут гучин секундэд хүрч ирдэг байна.

Дэлхийн жин нь 660 орчим их наяд тонн гэнэ.

Харь гарагийнхныг эрж хайхад оролцох боломжийг дэлхийн сүлжээ хэрэглэгч бүрт олгодог компьютерын SETI сүлжээ гурван сая гаруй гишүүнтэй ажээ.Эрдэмтэд, гарагийн тухай сонирхолтой баримтыг судлахдаа,Санчир гараг дэлхийгээс 758 дахин том гэсэн дүгнэлт хийжээ. Гэхдээ энэ гараг ер бусын хөнгөхөн гэнэ. Хэрвээ түүнийг устай асар том аквариумд хийвэл, гараг усан дээр нь хөвж эхлэнэ.

Церарань хамгийн том бага гараг юм. Түүний радиус нь 470 орчим километр бөгөөд хүний илрүүлсэн анхны бага гараг юм.Энэ нь Италийн иргэн Пьяцци байжээ.Энэ гайхалтай сонин үйл явдал 1801 оны нэгдүгээр сард болсон байна.

Орчин үеийн эрдэмтэд тэнгэрийг наян найман секторт хуваадаг.Эдгээрийг одны орд гэдэг. Нар нь Галактикаар сендундэд 250 киолометрийн хурдтай явдагийг од гарагсын тухай сонирхолтой баримтад хамруулж болно. Хэрвээ манай гарагтай харьцуулвал, түүний жин нь 333 мянга дахин их юм.Нар Галактикийн төвийг хоёр зуун сая жилд нэг удаа тойрдог байна.

Нарны 30% нь гели, 70% нь устөрөгчөөс бүрддэг байна. Түүний радиус нь Дэлхийн диаметрээс ойролцоогоор 218 дахин их гэнэ.

Хүний нүдтэнгэрт 5000 хүртэл одыг ялгах чадвартай.Манай галактикт 410 орчим тэрбум од байдаг гэж мэргэжилтнүүд үздэг.

Дэлхийн ванг (Плутон)2006 онд гараг гэж үзэхээ больжээ.

Жил бүр гараг хоорондын хэдэн мянган килограмм тоос манай гарагт буудаг байна.

Манай гарагийн масс сүүлийн таван зуун жилд 2 тэрбум тонноор нэмэгджээ.Сансрын бодисын нөлөө нь үүний шалтгаан гэнэ.

Өдөр бүр манай гарагт барагцаалвал 200 мянгансолир унадаг нь сонирхолтой баримт мөн.

Тэнгэрийн ван гарагийг Дэлхийгээс энгийн нүдээр харж болно. Гэхдээ цэлмэг тэнгэртэй, саргүй шөнө харах боломжтой.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин