Лениний тархинаас суу билгийн эсийг хайж байжээ

В.И.Лениноюуны ер бусын чадвартай, түүний толгойд тархи биш, харинБухарины хэлснээр,“ямар нэг хүчирхэг аппарат” бий гэдэгт дэлхийн пролетари нарын жолоодогчийн талын олон хүн итгэлтэй байжээ.ТэгээдИльичийн тархийг нарийн судлаж, ингэснээр суут хүмүүсийг сонгон тодруулах материал боловсруулахыг ч уриалж байсан байна. Ленинийг нас барсны дараа жолоодогчийн тархи, зүрхийг авсанд гайхах явдалгүй бөгөөдийм үнэт материалыг шинжлэх ухааны үүднээс нухацтай судлах шаардлагатай байжээ. Үнэнийг тогтоохын тулд тархийг нь маш өчүүхэн хэсгүүдэд хувааж,микроскопоор шинжлэхээр төлөвлөж байжээ. Ингэх зорилгоор дэлхийн анагаах ухааны сор гэгддэг мэдрэлийн эмгэгч судлаач Оскар Фогтыг Германаас урьсан байна.Тэр нэртэй ховсч байснаас гадна, сэтгэл судлалын сэтгүүл хэвлүүлж, төв мэдрэлийн тогтолцооны анатомийн талаар өч төчнөөн бүтээл туурвижээ. Жолоодогчийг нас барснаас хойш нэг жилийн дараа 1925 оны хоёрдугаар сард Фогт Лениний нэрэмжит хүрээлэнгийн анагаах ухааны хуралдаанд оролцохоор Москвад ирсэн байна. Владимир Ильичийн оюуны хосгүй чадварт шинжлэх ухааны үүднээс дүгнэлт өгөхийг германы эрдэмтдэд үүрэг болгожээ. Ингэхбүрнээ боломжтой хэмээн Фогт комиссын эрхэм гишүүдэд батлан илэрхийлсэн байна.

Гэхдээ судалгааны материал, өөрөөр хэлвэл Лениний тархийг зохих тоног төхөөрөмжтэй Германруу явуулахад хэрэгтэй болно гэдгийг Оскар Фогт анхааруулсан нь үнэн гэнэ. Гэвч тухайн үед Лениний тархи Зөвлөлт Холбоот Улсын гадна очих ёсгүй гэсэн эрс татгалзсан хариу авчээ. Туршилт хийх хугацаанд Москвад ирэхийг эрдэмтдэд санал болгож, харин түүний лабораторийг бүрэн бүтнээр нь буцаан хүргэж өгөхөө амласан байна.

Жолоодогчийн тархий г31 000 нимгэн хэсэг болгон зүсч, хэсэг бүрийн нарийн шинжилж,жирийн хүмүүсийн тархитай харьцуулсан байна.Ильичийн ер бусын чадварыг нотлож чадах хамгийн өчүүхэн аливаа хэсгийг ч эрж байжээ.1929 онд Фогт илтгэл тавьж, “Лениний тархины бүтэц болон жирийн хүний тархины бүтэц их ялгаатайг” илрүүлсэн аж. Лениний оюун ухааны нууц нь Ильичийн пирамид хэлбэрийн эсүүд байдаг тархины бор давхаргын гурав дахь үед байна гэж Фогтын илтгэлд дурджээ. Энэ нь Ленинийг суу билэгт хүн хэмээн хүлээн зөвшөөрөх үндэслэл болсон байна.

Дашрамд дурдахад,Германд судалгааны дүнг шүүмжилж,огт шинжлэх ухааны үндэслэлгүй гэж үзжээ.Харинуураг тархины бүтцээр ньхүний аль нэг авъяас чадварыг дүгнэж болно хэмээн орчин үеийн шинжлэх ухааны үздэггүй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ