Дуу цахилгаантай бороо орж байхад гэрлийг унтраах хэрэгтэй юу?

Олон хүн аянга цахилгаантай бороо орж эхлэхэд гэр орондоо гэрлийг бүрэн унтраадаг зуршилтай болсон байдаг. Гэвч аянга цахилгаантай бороо орж байх үед хэрхэх тухай зааварчилгаанд тийм дүрэм журам байдаггүй.Бүх цахилгаан багаж хэрэгслийг сүлжээнээс салгах нь хавьгүй илүү чухал.Юу гэвэл, цахилгаан дамжуулахад шугамд аянга буусан тохиолдолд багаж хэрэгслүүд шатаж мэднэ.Хэрвээ багаж хэрэгслийг салгасан ч, залгуур залгаатай байхад ч ингэж шатаж болох юм.
Юуг, хэрхэн салгах вэ?
Аянга цахилгаантай бороо орж эхлэхээс өмнө телевизор, хөргөгч болон бусад техникийг салгахыг зөвлөдөг. Хэрвээ яг ийм бороо орж байхад ингэж салгаж эхлэвэл, гүйдэлд цохиулах магадлал бий.Телевизорын тухайд гэвэл,тэжээлийн утасны зэрэгцээ телевизийнг антенийг салгах хэрэгтэй.Компьютерын үүрнээс Интернэтийн кабелийг заавал сугалах хэрэгтэй,юу гэвэл тийм сүлжээгээр ч цахилгаан цэнэг дамжиж болох юм.
Гар утсыг салгах уу?
Цахилгаантай бороо орж байхад гар утсаар ярих аюултай юу? гэсэн асуулт маргаан дагуулдаг. Үүүрэн холбоо хөгжсөнөөр аянга цахилгаан цахиж байхад гар утсаар ярих нь хүнд аянга буух эрсдэл ихэсдэг гэсэн онол гарч ирсэн юм.Халаасанд байгаа гар утас ч аюултай гэсэн яриа байдаг,тиймээс утсыг заавал салгах хэрэгтэй.
Үүнийг эсэргүүцэгчид гар утас нь агаарын цахилгааны цэнэгийг татахаар тийм хүчтэй биш хэмээн нотлодог. Чухамхүү гар утас нь ярьж байх үед цахилгаанд цохиулах магадлалыгихэсгэдэг гэсэн онолыг нотлосон зүйл шинжлэх ухаанд байхгүй юм.
Гэхдээ туйлширах хэрэггүй.Хүн аянгад цохиулсан тохиолдолд гар утас арьсыг түлж, дотор эрхтнүүдийг гэмтээж үнэхээр болох юм. Ингэхдээ гар утас металл гадаргуутай болон арьсанд хүрсэн тохиолдолд л тэр.Энэ нь чухамхүү гар утас аянга татсан гэсэн хэрэг ерөөс биш,тодруулвал аянганы үйлдэл нь санамсаргүй шинжтэй байх нь олонтоо бөгөөд тайлбарлах аргагүй юм.
Хэрвээ та гэртээ байгаа бол:
- Хаалга, цонхообүгдийг хаа;
- Телевизор, компьютер, нөүтбүүк гээд бүх цахилгаан багаж хэрэгслийг унтараа;
- Гэрийн тавилгын металл зүйл, сантехникийн хэрэгсэлд хүрэхгүй байх;
- Хэрвээ та зусланд байгаа бол, аянга цахилгаантай үедзуух, пийшингээ бүү галла. Утаа бол цахилгаан гүйдлийг сайн дамжуулагч юм;
Хэрвээ гадаа яваа бол:
·Төмөр бүтэцэд бүү ойрт;·
Цахилгаан дамжуулах шугамаас хол бай;
·Аянга цахилгааны үед ганц модон дор бүү нуугд.
Аянга нь хамгийн өндөр цэгт буудаг.Тиймээс ой мод нь тал дахьганц нарс модноос хавьгүй аюултай.Ингэхдээ хус юмуу агч модон дор аянганаас нуугдах нь илүү дээр.
Эдгээр модонд аянга буух нь цөөн байдаг.Царс, улиангар, хайлаасмодонд аянга илүүтэй буудаг.
Хэрвээ та машиндаа байгаа бол, гарах хэрэггүй.Машин бол аянганы үед аюулгүй байр мөн.
Хэрвээ та хот дотор унадаг дугуйгаар явж байгаа бол, түүнийг заавал орхих албагүй,гэрт аянга зайлуулагчийн үүрэг гүйцэтгэнэ.
Хэрвээ та хотын гадна, задгай газартявж байгаа бол, унадаг дугуйгаа газарт хэвтүүлж тавиад, түүнээс30 метр холд
Аянга цахилгаантай үед усансанд ойртохгүй байхыг бод.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ