Өөрөө хөөсөн найз залуутайгаа эргэж эвлэрвэл яах бол

Сайн байна уу? би 25тай жирийн нэгэн эмэгтэй. Та бүхнээс зөвөлгөө авах гэсэн юм. Би найз залуутайгаа үерхээд нэг жил, манайд хамт амьдраад жил гарам болсон, энэ хугацаанд ойлголцохгүй зүйл их байсан гарлаа орлоо, залгасангүй ярисангүй, гээд их л хэрэлддэг байлаа манай хүн жаахан ширүүн ааштай л даа.Би хэд хэдэн удаа уурандаа зайл гэж хэлж байсан. Харин сүүлд зайл гэж хэлэхэд шөнө гарч яваад хаана хоносон юм бүү мэд ирээгүй. Тэрнээс хойш холбоогүй 7,8 хонолоо хувцасаа ч солихгүй таг болчихоор нь аргаа бараад хувцасаа ирж солихгүй юм уу гэхэд: бүр шийдцэн янзтай хувцасаа авмаар байна гэсэн Би Facebook хаягаар нь ороод мсжийг нь уншхад ажлынхаа бүсгүй болон нэг охинд найз охиноосоо салахаар шийдцэн таарахгүй хүмүүс гэж байдаг юм байна гээд итгэлтэй нь аргагүй бичсэн байлаа. Би итгэж чадахгүй алдана гэхээс гэнэт айгаад салахгүй гэхэд чи зүгээр зайл гээд намайг үзэн ядсан шинжтэй хүүтэн хөндий харьцаад залгахаар авахгүй нэг хоноод. Маргааш нь би мсж бичээд заза хувцасаа ирээд авдаа би бэлдчий гэхэд найзтайгаа очоод авая гээд ирээд авхад нь би хувцасыг нь өгчихөөд баяртай ч гэлгүй хаалгаа хаагаад явуулсан. Тэр үед хэцүү байсан ч миний тэвчээртэй бардам зан хөдлөөд уйлсанчгүй тэрнээс хойш ч уйлсангүй Харин зүүдэнд минь байнга орж ирээд юм бодогдуулаад байхаар өглөө нь ганцаараа сэрээд шаналдаг байлаа. Түүнээс хойш бид 2, 3 сар холбоогүй байсан /бүр ямар ч холбоогүй/ .Саяхантэр минь надад горьдлого төрүүлэхээр зүйлүүд хийгээд (надтай найзтайгаа авхуулсан зургыг таглаж явуулаад, Facebook-т шинэ хаягын найзын хүсэлтийг минь хүлээж аваад) юм бичээд байхаар нь ганц удаа гуйгаад үзье гэж бодоод баахан юм бичиж уяраах гэтэл/чамтай байхад түшигтэй сайханбайсан байна лээ одоо бол ер нь хэцүү байгаа гэхдээ яахав дээ цаг хугацаанд найдаал байж байхаас л гэж бодох юм даа, би уул нь хүүхэдтэй болохыг их хүссэн даанч чи хүсээгүй гээд л ярьж байгаад л буцаад нийлвэл нөгөө л нэг хэрүүл гээд нийлэх хандлагыг өөрөөсөө түлхэнэ/уулзаад ярилцъя гэхээр үгүй гээд байхаар нь ажилынх нь гадаа очоод гарч иртэл нь хүлээлээ. Утасан дээрээ ирнэ ирнэ ирнэ........... гээд л бичиж гарлаа гэтэл гэнэт урд минь ирээд зогсход би өөдөөс нь инээгээд тэвэрсэн ч үгүй ийшээ алхая гээд алхаж байгаал 30 минут л хамт байж байгаад дараа уулзахаар болоод салсан.Харин одоо би яах ёстой вэ түүнийгээ эргүүлж авахын тулд өмнө нь гаргаж байгаагүй шалдаа буух гэдэг зүйлийг хийж араас нь гүйх ёстой юу эсвэл 3-н сар холбоогүй байж чадсан юм чинь нүдэнд харагдах бүх зүйлээс блок хийгээд дурсамж болгон үлдээх үү надад зөвлөөч .........???? Шал хэрэггүй бардам зангаасаа болоод ганцаардаж үхэх нь ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ