Харх соронзон орны салхийг хамгийн сайн мэдэрдэг

Эрдэмтэд хархнуудыг соронзон орны салхи хамгийн түрүүнд урьдчилан мэдэрдэг болохыг тогтоожээ. Ингэснээр байгалийн энэхүү үзэгдлийг урьдчилан мэдэхээс гадна үүний улмаас хүний бие махбодид учрах сөрөг нөлөөллийг эмчлэх арга боловсруулах боломжтой талаар эрдэмтэд мэдээлсэн байна.

Харх ойролцоогоор 22.000 гентэй. Хүн ч мөн тооны гентэй бөгөөд хоорондоо 97 хувь нь адил байдаг аж. Соронзон салхины үед хүний цусны даралт болон зүрх, судасны үйл ажиллагаа өөрчлөгдөн сэтгэлийн хямралд өртдөг байна. Мөн сэтгэцийн өвчтөнүүдэд хүчтэй нөлөөлнө. Хархнуудын хөдөлгөөнөөр соронзон шуурга болохыг урьдчилан мэдсэнээр эрсдэл багатай давах боломж нээгдэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ