Ш.Найдансүрэн мэндэлсний 140 насны ойг тэмдэглэнэ

Төрийн зүтгэлтэн Ш.Найдансүрэнгийн мэндэлсний 140 насны тэгш ой, Түдэвтэй сум байгуулагдсаны 90 жилийн ойн баярын халуун мэндчилгээг төрөлх нутгийнхаа түмэн олонд өргөн дэвшүүлж байна.Халхын Засагтхан аймгийн Цогтойвангийн хошууны Мэйрин тайж Найдансүрэн 1877 онд Шарав тойны угсаа залгамжилсан ууган хөвгүүн болж Цоргын голдоо төрсөн. Тэр үеийн Монголын язгууртан тайж нар хүүхдээ сургаж хүмүүжүүлэн удам угсаа, эрх тушаалыг залгамжлахад бэлтгэхдээ эрдэм номтой гэрийн багшаар заалгадаг байжээ. Найдансүрэн мэйрин ч сайн багш нарын ачаар мөн ийм л жаягаар боловсорч хүмүүжсэн байна. Тэрээр монгол бичгээс гадна манж, төвд бичиг заалган албан бичиг баримт боловсруулах төрийн албыг эрхлэн хөтлөх, доорд ардуудтайгаа хэрхэн харьцаж засаглан захирамжлах, төр нийгэмхууль эрх зүй, шашин шүтлэг, ёс зүй зан заншлын гүнзгий мэдлэг эзэмшиж иржээ. Нутаг усандаа Найдаа мэйрин хэмээн хүндлэгдсэн өвөө маань ажил амьдралынхаа гарааг Манжийн дарлал ноёрхсон зуу хол гаруй жилийн тэртээдтөрөлх хошууныхаа тамгын газарт бичээчээс эхлэн түшмэлийн алба хашиж төрийн хэрэгт суралцан эх зохиогч, бичгийн хүн, Монгол, Манж, Европийн боловсон улсын цааз хуулийг гүнзгий судалсан хуульч төрийн сайд хүн байжээ.

Манжийн ноёрхолын эхэн үе болон автономитын үеийн жасааны баримтаас харахад Манж амбанд танилцуулах шаардлагатай материалыг Манж хэл дээр бичих журамтай байсан учраас хошуу тамгын газарт манж хэл бичиг сайн мэддэг бичээч тун их шаардлагатай байжээ. Тиймучраас Цогтой вангийн хошууны Манж хэл бичигтэй Ш.Найдансүрэн Улиастайн сайдын яаманд байнга шахам жасаалдаг байлаа. Энэ нь тэрэнд Манжийн хууль цаазыг нарийн судлаж, Монголчуудыг дарлан мөлжих хатуу харгис аргаар эрхшээлдээ байлгах язгуур мөн чанарыг нь танин мэдэх боломжийг олгосон аж. Тийм ч учраас ард түмнийхээ эрх ашгийг нэн түрүүнд дээдлэн эрхэмлэж эх орныхоо тусгаар тогтнол төрт ёсны хэм хэмжээ шударга ёсыг чин сэтгэлээс эрхэмлэдэг, ядарч зүдэрсэн ард олныхоо амьдрал ахуйг сэтгэл зүрхээрээ мэдэрч санаа тавьдаг төрийн жинхэнэ хар хүн болон төлөвшжээ.

Хошууны туслагч мээрэн Ш.Найдансүрэннь бичиг үсэг сайтай, манж хэл бичиг төдийгүй эх зохиох, албан хэргийг шийтгэх арга барилыг сайтар эзэмшсэн тул ардын засгийн эхний жилүүдэд түшмэлийн албанаас төрийн сайд хүртэл дэвшин ажилласанЗасагтхан аймгаас тодорсон төрийн зүтгэлтний нэгээ.Тэрээр Чин улсын үед Да жанжин жасаанд түшмэл, Автоэомитын үед цэргийн яаманд түшмэл, Ардын засгийн үед1924-1925 онд Шүүх явдлын яаманд сайд, цааз хуулийг эмхлэх хэлтсийн эрхэлсэн түшмэл, 1926-1928 онд Хантайшируулын (Завхан)аймгийн яамны даргаар сонгогдон ажиллаж байжээ. Хантайшир уулын аймгийн 5-р их хурлаас Улсын 5-р их хуралд сонгогсдын анкет / аймгаас 41, Нөмрөг уулын хошуунаас 5 хүн сонгогдсон / Шаравын Найдансүрэннас 52 тайж, Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуу Баян-Айраг сумын харъяат, 18-р онд аймгийн даргад хэвээр сонгогдсон. Ардын засгийн үед 15-р онд Шүүх яамны сайдын алба хаасан. Чин улсын ба Автономитын үест аймаг хошууны яам тамгын газарт түшмэл явсан, монгол бичиг сайн. Ам бүл 10 гэр 1 бод 104, мал ба цэвэр тэжээлээр амьдардаг. Ардын засгийн үед иргэн (хятад хүн)-ний өр төлүүлсэн хэрэгт торгогдсон. 11-р онд намын гишүүнд элссэн. Шүүх явдлын яамнаас Алтанбулаг хотыншүүх, таслах хэргийг зааварлах томилолтоор явж байсан гэжээ.

Аймгийн чуулган жасаанд бичээчээс эхлэн дараалсан албанд олон жил суухдаа төрийн ажил хэргийг сайн гүйцэтгэж ялтан гэмтэн этгээдийн шийтгэлийн буруу зөвийг сайтар дэнслэн цэгнэж чаддаг, дээдсийншударга бус үйлдлийг үнэнээр шүүж чин сэтгэлээсээ мэрийн зүтгэдэг гэж ард олонд үнэлэгдэн Найдаа мэйрин хэмээн нутаг усандаа хүндлэгдэж иржээ.

Богд хаан 1912 оны хавар нийслэл хүрээнд шинэ тутам тусгаар тогтносон Монгол төрийн өмнө тулгамдсан асуудлуудыгзөвлөлдөхөөр Халх дөрвөн аймгийн чуулган зарлахад Засагтхан аймгаас оролцох хүмүүсийн бүрэлдэхүүнд засаг ноён Дамдин-Абиша, мэйрин тайж Найдансүрэн нарыг зориуд нэр зааж оруулжээ.

Олноо өргөгдсөний 11 дүгээр онд Ерөнхий сайд Дамдинбазар баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдын яам байгуулж, баруун хязгаарт сарнин тархсан цагаантныг сөнөөн устгах тэмцлийг шуурхайлсан үедШ.Найдансүрэн ньэх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө өөрийн мэдлэг оюунаа зориулаад зогсоогүй Ховд, Улиастайг Манж, Хятадын эзэрхэгчидээс чөлөөлөх ардын хувьсгалыг гүнзгийрүүлж баруун хязгаарт Хасгийн бүлэг дээрэмчид цагаантны үлдэгдлийг устгахад өөрийн биеэр оролцож явсан халуун эх оронч цогтой тэмцэгч байв.

1912 онд Ховдыг Манж хятадын эзэрхэгчдээс чөлөөлөх хэрэгт Самаади багш Жалханз хутагт Дамдинбазар, Зоригт бэйл Наваанцэрэн нарыг дагалдан явж элдэв түргэн чухал албан хэрэгт хүчин зүтгэсэн учир Засагтхан аймгийн 15 түшмэдэд Богдын зарлигаар хишиг хүртээн шагнасны дотор захирагч занги Наянбуу, тайж Найдансүрэн нар оржээ.

Үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэлдЦогтой вангийн хошуунийхны оруулсан хувь нэмрийг үнэлж хишиг хүртээсэн Богд хааны зарлигт: Мэйрин занги дөтгөөр зэрэг тайжНайдансүрэн Чин улсын цагт отго бүхий учирхишиг тараахад нэгэн зэрэг жинс хадгалуулжээ. Бас баруун хязгаарын жанжин сайдуудаас сайд чин Ачит бэйл Гончигдамбыг дагалдан Ховдыг сөнөөхөд бичгийн хэрэгт хүч барин зүтгэсэн учир хөхүүлэхийг эрж 2-р он намрын тэргүүн сарын 15-наа айлтгаад зарлигаар нэгэн зэрэг дэвшүүлж дэд зэрэг жинс шагнажээ. Бас Цэргийн яамнаас тэрсэлсэн хасаг ардыг хураан авах хэрэгт сайд Хатахбаатар бэйл Магсаржавыг дагалдан бичгийн алба хааж зүтгэсэн учир 5-р он 6 сарын шинийн 5-наа хөхүүлэхийг эрж айлтгаад зарлигаар нэгэн нэмсэн зэрэг шагнажээ.

Цогтоо ван Дамдин-Абишаагийн хошуунаас эх зохиох түшмэлийн алба хааж онц шаламгайлан зүтгэсэн дэд зэрэг тайж Найдансүрэнд хэтэрхий сайшаахыг үзүүлж дэд зэргийг улираах Богдын хишгийг хүртээжээ.

Эдгээр баримтуудаас үзэхэд Найдаа мээрэн баруун хязгаарт нилээд удаан (1912-1915 ) хугацаагаар ажиллаж, үндэсний эрх чөлөөний тэмцэлд оруулсан хувь нэмрийг үнэлжБогд хаанаас удаа дараа хишиг хүртээж байжээ.

Монгол улсын 1924 онд хуралдсан улсын анхдугаар Бага хурлаас шүүх явдлын яамны сайдаар сонгогдож, туурга тусгаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхагласан ардын засгийн газрын Шүүх Явдлын Яамны анхны сайд буюу одоогийн хууль зүй дотоод хэргийн яамны тавдах сайд болжээ. Найдансүрэн Шүүх Явдлын Яаманд сайд болохоосоо өмнө ардын засгийн газрын цааз хуулийг эмхлэх эрхэлсэн түшмэлээр ажиллаж байхдаа Монгол Улсын анхны үндсэн хуулийн эхийг зохиолцожээ. Шүүх явдлын яамны сайдаар ажилласан хоёр жилийн хугацаанд улсын 3-р бага хурал, улсын 2-р их хурлуудад яамныхаа илтгэлийн тавьж хэлэлцүүлэн өнөөгийн эрх зүйт төрийн үндэс суурийг баттай тавьж ардын эрхт тусгаар тогтносон Монгол улсын ард олны эрх ашгийг эн түрүүнд дээдэлсэн эрэгтэй, эмэгтэй, баян хоосон ялгалгүй хуулийн өмнө тэгш эрхтэй хариуцлага хүлээх ардчилсан цааз хуулийн үндэс суурийг баттай тавьж өгчээ. Ш.Найдансүрэн БНМАУ-ын II, III, IV, V Их хурлуудад төлөөлөгчөөр оролцож анхдугаар болон хоёр, гурав, дөрөвдүгээр Их хурлуудаас Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон төр түшилцэж явсантөрийн зүтгэлтэн байжээ.

Найдансүрэнг ард олны зовлон зүдгүүрийг мэдэх, ард үзэлтэй, алба бүтээж чадах, боловсронгуй хүн хэмээн үзэжаймгийн их хурал ардчилсан зарчмаар хуралдаж, 1926-1928 онд төрөлх аймгийнхаа чуулганы даргаарсонгонажиллуулжээ.

Ийнхүү өвөө маань Ардын засгийн эхний жилүүдийн нэн адармаатай, хариуцлагатай үед нам засгийн бодлого шийдвэр, нийгмийн харилцааны цоо шинэ тогтолцооны эхлэл бүхнийг төрж өссөн төрөлх орон нутаг аймаг хошуундаа хэрэгжүүлэхийн төлөө ажил амьдралын арвин туршлага мэдлэг чадвараа зориулан өөрийн идэх хоол, унтах нойр, ар гэрээ умартан орчин үеийн улс төрчдийн ярьдгаар үнэхээр чөмгөө дундартал хичээн зүтгэж, аав ээжээсээ хайрласан Найдансүрэн гэдэг нэрийг Монгол улсын түүхэнд тод томруунаар хэзээ ч балархааргүй үлдээж чаджээ.

Шаравын Найдансүрэн нь ард түмний ярьдгаар гурван төрийн нүүрийг үзээд зогсоогүй биеэрээ туулсан Чин улсын үед Да жанжин жасаанд түшмэлийн алба хашиж байгаад 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийлцэж, Ховд, Улиастайг чөлөөлөхөд оролцож, Автономитын үед цэргийн яманд ажиллаж 1921 оны ардын хувьсгалыг гүнзгийрүүлж, баруун хязгаарыг тохинуулахад Хатанбаатар Магсаржав, ерөнхий сайд Самаадий багш Дамдинбазар нартай мөр зэрэгцэн зүтгэж, ардын засгийн анхны жилүүдэд Монгол улсын анхны үндсэн хуулийг боловсруулж батлалцан дөнгөж зулай нь битүүрээгүй ардын засгийн газрын шүүх явдлын яамны сайдаар ажиллаж төр түмнийхээ төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр хүний хорвоод тавь гаруйхан жил аж төрөөд харамсалтайгаар буцахдаа Засагт хааны Найдаа мэйрин монгол төрийн жинхэнэ зүтгэлтэн байлаа гэж нэрлэгдэх хувьтай хойч үедээ мартагдахааргүй дурсамжтай нэгэн байжээ гэж бахархахаас аргагүйд хүрдэг юм.

Бидний өвөг эцэг Найдансүрэн аль ч төрийн үед улсынхаа хэрэгт үнэнчээр хүчин зүтгэж бодлого шийдвэрийг нь боловсруулан хэрэгжүүлэхэд бүхнээ зориулан түмэн олондоо хүндлэгдсэн ариун сүжигт, чин шударга язгууртан түшмэл төрийн хар хүн байгаад харамсалтайгаар хэлмэгдсэн ч өнгөрсөн жил цагаатгагдсан юм.

Өвөөгийн мэндэлсний 140 жил, Түдэвтэй сумын 90 жилийн ойг тэмдэглэхдээтөрийн зүтгэлтэн түүхт хүнээ, түмэн олондоо үнэн мөнөөр нь таниулж, Монголын төр гаргасан алдаа завхралаа засаж залруулж чаддагийг харуулна.

Зээ хүү Д.Дэмбэрэлдаш

СЭТГЭГДЭЛ БИЧИХ