1939 оноос эзгүй байсан байр өв залгамжлагчдад нь очжээ

Парис хотыг Германчууд гарцаагүй эзлэх нь тодорхой болсон 1939 онд нэгэн залуу хатагтай илүү нам тайван байсан тус орны өмнөд нутгийг зорьжээ. Тэрээр бүх зүйл нам тайван болохоор буцаж ирнэ хэмээн найдан, нийслэл дэхь өөрийн байрыг ийнхүү цоожлоод явсан байна.

Тодорхой бус шалтгаанаар эзэгтэй гэртээ буцаж ирээгүй ч, байрныхаа хөлсийг насан туршдаа төлж байжээ. Тэрээр 2010 онд нас барсан байна. Өв залгамжлагчид нь өөрсдийн огт мэдэхгүй байрны босгыгдавж орохдоо,гайхширснаасаа болоод бүгд мэл гайхаж, цэл хөхөрчээ.

Байрны эзнийг хатагтай Де Флориан гэдэг байжээ. Тэрээр яаран сандран явсан учир байрны бүх зүйл яг л байсан газартаа байсан хэрэг. Хатагтай де Флорианы төрөл төрөгсөд байранд юу байгааг мэдээгүй учир гэрээслэлийг тэдэнд уншиж өгөхөд, бүр гайхширч орхисон байна. Тэд эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр дуудлага худалдааны нэртэй мэргэжилтэн Оливье Шопин-Жанврийг урьжээ. Тэрээр цоожны нүхэнд түлхүүрийг хийж эргүүлэхдээ сэтгэл хөдөлснөөс болоод гар нь чичирч байжээ. Учир нь 70 гаруй жилийн хугацаанд хэн ч энэ байранд ороогүй юм.

Энэ нь үнэхээрийн сэтгэл догдлуулам агшин байжээ. Цаг хугацаа зогссон мэт санагдаж байсан аж.Тоосонд дарагдсан гоо сайхны хэрэгслийн ширээн дээр жижигхэн хайрцаг, сав, сам зэрэг байжээ. Мөнхоолны ширээн дээр аяга, таваг, халбага, сэрээнүүд өрөөстэй байсан юм. Хуучны тавилга, хөрөг зургууд ч бас байсан аж.

Ягаан өнгийн даашинз өмссөн хатагтайн хөрөг зураг энэ байрны хамгийн үнэтэй цайтай (3,4 сая ам. доллар) зүйлбайв. Энэ нь байрны эзэн Марта де Флорианы эмээгийн хөрөг байж таарсан байна.Харин энэ зургийг Италийн зураач Жованни Больдин гэдэг хүн зуржээ. Мөн зураачийн хайр сэтгэлээ илчилж бичсэн захидал ч бас гарсан байна.

Төрөл төрөгсөд нь тэнгэрээс унаж ирсэн мэт ийм өвийг хараад бүр гайхан цочирдсон нь мэдээж.Гэвч тэд ганцхан зүйлийг тодруулбал хатагтай Флориан 72 жилийн хугацаанд Парис дахь байрныхаа тухай тэдний хэнд нь ч дурсаж байгаагүйг ойлгож чадаагүй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ