Эрүүл мэндийн асуудалтай ч амжилтанд хүрсэн тамирчид

Манэ Гарринча. Тулгуур эрхтний төрөлхийн гажиг
Ирээдүйн домогт хөлбөмбөгчин эрүүл мэндийн хэд хэдэн гажигтай төрсөн учир спортоор хичээллэх тухай бодохын ч хэрэггүй байжээ. Жаал хүү нурууны гажиг, аарцагны ясны муруйлттай байснаас гадна, түүний зүүн хөл нь баруун талын хөлнөөсөө 6 см-ээр богино байсан аж. Бразилын мэс засалчидхүүд туслахаар мэрийж байсан ч тэдний хүсэл талаар болжээ.

Хэрвээ жаал хүү явж чаддаг л болвол дээдийн заяа хэмээн эмч нар үзсэн байна. Гарринчазүгээр нэг бөмбөг хөөх дуртай байсан төдийгүй (бразилын бүх хүүхдийн адил), бүр хөлбөмбөгийн жинхэнэ авьяастай байсныг эмч нар таньж мэдээгүй хэрэг. Гарринча бөмбөг авч явах ер бусын чадвараараа хөлбөмбөгийн түүхэнд дурсагдсан юм. Ингэхдээ тэр урт, богино хөлнийхөө ачаар гайхалтай хууралт хийдэг байжээ. Одоо Бразилын нийслэлийн нэг цэнгэлдэх хүрээлэн нь Гарринчигийн нэрэмжит юм.
Вильма Рудольф. Полиомиелит, саажилт
Вильма 1940 онд АНУ-ын өмнөд нутаагт африк гаралтай гэр бүлд төржээ. Хүүхэд байхдаа охин олон хүнд өвчин, түүний дотор полиомиелитээр өвчилж, сүүлчийн өвчний дараа түүний зүүн хөл саажсан байна. Өмнөд нутгийн хар арьстан охин эмнэлгийн чанартай тусламж авна хэмээн найдах аргагүй байсан бөгөөд Рудольфын гэр бүлийн гайхалтай хүч чармайлт Вильмагийн хөлийг аажмаар хэвийн болгох боломж олгожээ.

Дахин хоёр хөлөөрөө явж сурснаар Вильма алдсан цаг хугацаагаа эрчимтэй нөхөж, эхлээд сагсан бөмбөгийн багт орж, дараа нь хөнгөн атлетикаар хичээллэх болсон байна. 1960 оны олимпийн наадам бүсгүйн хувьд гарамгай ялалтын наадам болжээ. 19 настай тэрээр 100, 200 метрийн болон 4х100 метрийн буухиа гүйлтэд гурван алт авчээ.
Дон Хён. Хараа муутай
Солонгосын харваач Лим Дон Хён бол олон алтан медаль, түүний дотор олимпийн хоёр медалийн эзэн юм. Тэрээр 2017 оны аравдугаар сард Мехико хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сүүлчийн ялалтаа байгуулсан бөгөөд Лим Дон Хён байг “баримжаагаар” онодогийг мэддэг хүн цөөхөн юм.

Тамирчин хүүхэд байхаасаа хүнд хэлбэрийн харалган өвчинтэй байсан бөгөөд түүний зүүн нүд 10%, баруун нүд нь 20%-ийн хараатай ажээ. Харваач контактны линз хийдэггүй, хараа засах мэс ажилбар хийлгэхээс татгалздаг, харин харвахдаа булчингийн хөгжингүй ой санамжиндаа найддаг гэнэ.
“Би байнд зурсан хурц өнгийн дугуй цагирагийг л хардаг. Харин харавсаны дараа байг оносон эсэхийг мэддэггүй, тэгээд багийнхаа хүмүүсээс лавлахад хүрдэг” гэж тэр хэлжээ.
Пол Скоулз. Багтараа
“Манчестер Юнайтед” клуб олон Английн шигшээ багийн хагас хамгаалагч Пол Скоулз хүүхэд байхаасаа гуурсан хоолойн багтраа өвчинтэй байсан ч, энэ нь английн хөлбөмбөгийн домогт тамирчин болоход нь саад болоогүй ажээ.

Скоулз 14 настайдаа “МЮ” клубт бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн бөгөөд 40 хүртлээ энэ клубийн бүрэлдэхүүнд 700 тэмцээнд тоглож, 150 гаруй гоол оруулсан байна. Скоулз эсрэг талын хаалганд олон бөмбөг оруулснаараа төдийгүй,талбайн байдлыг гярхай харж, чадварлаг дамжуулдагаараа алдартай юм. Мөн хөлбөмбөгчин багтраатай төдийгүй, харааны асуудалтай байжээ.

Дэвид Смит. Сонсголгүй
Америкийн волейболчин Дэвид Смит талбайд хамтрагчдынхаа уруулын хөдөлгөөнөөр тэднийг ойлгодог байна. Ирээдүйн мэргэжлийн тамирчин төрөхдөө таг дүлий байсан ч, энэ нь волейболд өөрийгөө харуулахад нь саад болоогүй ажээ.
Смит Дэлхийн лигийн алт, мөнгө, Дэлхийн цомын алт (өнөөдрийн байдлаар гол шагнал) болон Риогийн олимпийн наадмын алтан медаль хүртжээ. Смит АНУ-ын шигшээ багт тоглосоор байгаа бөгөөд волейболыг орхих бодолгүй байгаа гэнэ.

Тим Ховард. Туреттын хамшинж
Тим Ховардыг зургаадугаар ангид сурч байхад эмч нар түүнд “Туреттын хамшинж”-тэй гэсэн онош тавьжээ. Энэ нь мэдрэлийн гаралтай татвалзах өвчин бөгөөд тиймээс спортоор хичээллэх тухай мартах хэрэгтэй байсан мэт.Гэвч Тим хөлбөмбөг, сагсан бөмбөгөөр үргэлжлэн хичээллэж, эцэст нь АНУ-ын идэрчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчийн туслахын нүдэнд өртжээ.
15 настайдаа америкийн багийн хаалганд зогсож, одоо болтол хаалгач хийсээр байна. Тим Ховард АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглохдоо, 100 гаруй тэмцээнд оролцож, хөлбөмбөгийн холбоодын цом, Нармай америкийн наадам болон КОНКАКАФ-ын алтан цомын тэмцээний медаль хүртжээ.Клубийн түвшинд тэрээр Английн “Манчестер Юнайтед”, “Эвертон” багт тоглож байсан бөгөөд харин одоо Америкийн “Колорадо Рэпидз” клубт тоглож байна.

Кэтлин Бейкер. Кроны өвчин
Энэ нь олон төрлийн илрэл бүхий ходоод-гэдэсний замын хүнд архаг өвчин юм. Америкийн Кэтлин Бейкерийг 13 настай байхад нь ийм онош тавьсан бөгөөд гэвч бүсгүй спортыг эс орхиж, Риогийн олимпийн наадамд зорьсондоо хүрчээ.Наадмын өмнө хэн ч Бейкерийг медалийн төлөө өрсөлдөнө гэж бодож байгаагүй бөгөөд эхлээд дээшээ харан сэлэх 100 метрийн зайд мөнгө, дараа нь багийн 4х100 метрийн зайд алтан медаль авсан нь өрсөлдөгчдийг нь гайхашруулсан байна.
Мөн тэр жилдээ Бейкер Будапештад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртэж, америкийн шигшээ багийнбүрэлдэхүүнд буухиа сэлэлтийн шинэ амжилт тогтоожээ.

Лионель Месси.Өсөлтийн дааврын хомсдол
Ирээдүйн 5 “алтан бөмбөг”-ийн эзэн, орчин үеийн шилдэг хөлбөмбөгчнийг (олон шинжээчийн үзэж байгаагаар бүх үеийн шилдэг хөлбөмбөгчин) 11 настай байхад нь өсөлтийн дааврын хомсдолтой гэсэн таагүй онош тавьжээ. Хөлбөмбөгчний эцэг, эх хүүгийнхээ эмчилгээний зардлыг төлөх боломжгүй байсан бөгөөд эмчилгээнд сардаа 900 ам. доллар шаардагдаж байсан гэнэ.
Эмийн эмчилгээ хийлгэхгүй бол хүү 150 сантиметр ч өндөр болохгүй байжээ. Тийнхүү мэргэжлийн хөлбөмбөгийн тухай мартахаас аргагүй мэт санагдаж байсан байна. Гэтэл аз таарчээ. Лионель бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийж, харин хэдэн жилийн дараа Испанийн “Барселон” клуб залуу авьяастанд туслахаар болж, түүний гэр бүлийнхнийг Каталонийн нийслэл рүү нүүж, хүүд эмчилгээ хийх зардлыгдаахаарзөвшөөрчээ.Лионелийг насанд хүрэгсдийн хөлбөмбөгт хөл тавихаасердөө хэдхэн жилийн өмнө өвчин бүрэн эдгэрсэн байна.
Хэрвээ домогт Ромариогийн хэлснийг үнэн гэж үзвэл, Мессид өсөлтийн дааврын хомсдолоос гадна бас нэг ноцтой өвчин бий гэнэ. “ЛионелийгАспергерийн хамшинжтэйг та нар мэдэх үү?Энэ нь аутизмын нэг хэлбэр бөгөөд талбайд анхаарлаа илүү сайн төвлөрүүлэхэд түүнд тусладаг” гэж Ромарио 2013 онд бичиж байжээ.
Аргентины аугаа тамирчны амжилтад Аспергерийн хамшинж ямар үүрэгтэй байсныг хэлэхэд хэцүүч, энэ нь гарамгай амжилт гаргахад түүнд саад болоогүй гэдгийг итгэлтэй хэлж болно.

Дэвис Тарватер. Унадаг өвчин
Америкийн Девис Тайвотер дөрвөн настайгаасаа усанд сэлэлтээр хичээллэж эхэлжээ. Хүүг төрөлхийн усанд сэлэлтийн тамирчин хэмээн хэлж болох бөгөөд долоон нас хүрэх үедээ уралдаан тэмцээнд оролцож байсан аж.
Ойролцоогоор энэ үед түүнд унадаг өвчний онош тавьж, гэхдээ усанд сэлэлтээ орхихгүй байхыг эмч зөвлөснөөр Тайвотер өвчнөө ялж чадсан төдийгүй, 2012оны Лондоны олимпийн наадамд буухиа сэлэлтэд алтан медаль хүртжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ