Японы уран гулгагч Юзүрү Ханю Пёнчан 2018-д Алтан медаль хүртлээ

Сочи-2014 олимпод 19 насандаа Алтан медаль хүртэж байсан Японы уран гулгагч Юзүрү Ханю Пёнчан 2018-д дахин Алтан медаль хүртлээ. Түүнийг гэмтэлтэй амжилт гаргаж чадахгүй гэж байсан ч түүний хайртай Винни Пух нь аз авчирсан бололтой. Тэр талбайд гарахын өмнө үргэлж Винни Пухын чихмэлээ тэвэрдэг. Түүнд аз авчирдаг гэж тэр итгэдэг бөгөөд тус чихмэлээс хэзээ ч салдаггүй.

1. Юзүрү Ханю Япон 317,85
2. Сома Уно Япон 306,90
3. Хавьер Фернандес Испани 305,24

СЭТГЭГДЭЛ БИЧИХ