64 настай ээж болон түүний охид

Наснаасаа маш залуу харагддаг Тайванийн нэгэн гэр бүлийг танилцуулж байна. Дизайнер, загварын блогерч Люр Хью гэдэг эмэгтэй (42 настай) гадаад төрхөөрөө олон сая хүнийг хамгийн эхэнд гайхашруулжээ. Гэхдээ тэрээр ганцаараа ийм залуухан харагддаггүй бөгөөд түүний хоёр дүү Шэрон (37 настай), Фэйфэй (41 настай) нар нь оюутан охид шиг л харагддаг байна.

Дундах нь 64 настай ээж, хоёр талд нь түүний охин 42 настай Люр, 37-тай Шэрон нар

Тэдний ээжийг 64 настай гэхэд итгэхээргүй юм. Энэхүү эмэгтэйчүүд наснаасаа залуу харагддаг учир тэднийг “нас нь зогссон гэр бүлийнхэн” гэцгээдэг аж.

Харин тэдний залуу харагддаг нууц юунд байдаг вэ? Люр “Тайвань” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ус уух, ногоо идэх нь залуу хэвээр байхын түлхүүр юм хэмээн хэлжээ. Тэрээр арьсаа чийгшүүлж байхыг онцлон дурдсан байна.

41 настай эгчийнхээ хамт

42 настай Люрын зургууд

41 настай Фэйфэй

37 настай Шэроны зургууд

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ